Sunday, November 24, 2024

АН-ын дарга С.Эрдэнэ: Монгол Улсад хоёр АН гэж байхгүй

Date:

АН-ын даргын сунгаа орон даяар өрнөж, энэ сарын 28-ны өдөр санал хураалт болсон. Тус намын доторх зөрчилдөөн, үл ойлголцлоос болж хоёр тусдаа нэр дэв, биечлэн цаасаар санал өгөх, бүрэн цахимаар санал өгөх хоёр хэлбэрээр сонгууль явагдсан. Үр дүнд нь хоёр нэр дэвшигч АН-ын даргаар сонгогдсон. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан хоёр талын байр суурийг тэнцвэртэй хүргэж байгаа билээ. Энэ удаа АН-ын дарга С.Эрдэнийн тайлбар, байр суурийг хүргэе.

Дүрмийн бус сонгууль явуулж буй нөхдүүд бидний олгосон боломжийг ашигласангүй

-Сунгаа амжилттай болж, улс төрийн намуудын түүхэнд анхны цахим сонгуулийг явууллаа. Бид өмнө нь Үндэсний бодлогын хорооны нөхөн сонгуулийг амжилттай явуулж байсан туршлагатай. Цаашид үүсээд буй нөхцөл байдлаас үүдэж цахим хэлбэрт шилжих зайлшгүй шаардлага байгаа юм байна. Энэ удаагийн цахим сонгуульд мэтгэлцээн, мөрийн хөтөлбөрийн танилцуулга чөлөөтэй явагдсан. Нийт санал өгсөн гишүүдийн 21 хувийн дэмжлэг авсан М.Тулгат ялалт байгуулсан. Одоо намын Их хурлыг зохион байгуулж, намын даргаа батламжлах ёстой. Бид удирдлагын түвшинд хэлэлцээд, намд үүсээд байгаа асуудалд эерэг зөөлөн байдлаар хандахыг хичээж байна. Тэр утгаараа гуравдугаар сарын 28-нд болсон намын даргын сонгуулийг нэгтгэж явуулах санал тавьсан. Дүрмийн бус сонгууль явуулж буй нөхдүүд бидний олгосон боломжийг ашигласангүй.

Ц.ТУВААН НАР 1,4 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР СОНГУУЛЬДСАН БОЛ БИД 140 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН

-Цахим сонгуульд 140 орчим сая төгрөгийн зардал гарсан. Нөгөө талаас зохион байгуулсан цаасан сонгууль 1,4 тэрбум төгрөгийн өртөгтэй явагдсан гэх мэдээлэл байна. Хувь нэр дэвшигчид маш их хэмжээний мөнгө тараасан. Нэгхэн үүрийн даргад 1-2 сая төгрөг. Багийн дарга нарт 200-500 мянган төгрөг тараах жишээтэй. Саналыг мөнгөөр худалдаж авах гэх мэт дүрмийн бус үйл явдал болсон. Энэ бүхнийг баримтжуулж авсан.АН бол нэгдмэл нам. Дүрмийн бус сонгууль явуулж, дүрмийн бус үйлдэл хийсэн нөхдүүдэд хариуцлага тооцох шаардлагатай гэж харж байгаа. Цаасан сонгуулийн үр дүнд 70 орчим мянган хүн санал өгсөн гэдэг мэдээлэл бий. Хэдийгээр энэ сонгууль дүрмийн бус ч гэлээ намын нэр барьж явагдсан сонгууль учраас бид судалгаа хийж, хяналт тавьсан. Ингэхэд маш олон зөрчил илэрсэн тул Үндсэн дүрмийн хороонд хандахаар болсон.Гуравдугаар сарын 28-нд нийт 12 аймагт хөл хорио тогтоосон байсан. Гэтэл долоо хоногийн өмнө сонгуулийг товлон зарлах дүрмийн заалтыг зөрчиж, гуравдугаар сарын 27-ны өглөө хөл хориотой 12 аймгаас санал авлаа. Ингэхдээ Хэнтий аймагт цасан шуургатай байхад 6000 гишүүн санал өгсөн гэдэг тоо гаргаж зарласан. Тэдний яриад байгаа 6000 гишүүний саналыг яаж ч тооцоолсон боломжгүй. Энэ нь цаасан сонгууль луйвар байдаг юм байна гэдгийг харуулж байгаа юм.

МОНГОЛ УЛСАД ХОЁР АН ГЭЖ БАЙХГҮЙ

Хууль ёсны бүртгэлтэй, хууль ёсны сонгууль явуулсан намын даргаар М.Тулгат сонгогдлоо. Монгол Улсад хоёр АН гэж байхгүй. Улсын бүртгэлд бүртгэлтэй, Улсын дээд шүүхийн тогтоолтой цорын ганц АН энд байна. 2016 оны намын даргын сунгаагаар би хамгийн олон оноо авч, намын Их хурлаар батламжлагдсан. Ингээд Улсын дээд шүүхийн тогтоолоор Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бүртгэгдсэн. Энэ шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр бий. Хоёрдугаарт, Улсын дээд шүүх хоёр удаа хуралдахдаа АН-ын дарга, улсын бүртгэл, эрх зүйтэй холбоотой асуудлаар нэг ч шийдвэр, тогтоол гаргаагүй. Шүүх хуралдаанаар АН-ын 10 дугаар Их хурал хүчин төгөлдөр мөн эсэхийг авч хэлэлцээд, хүчингүйд тооцсон. Гуравдугаарт, намын үндсэн дүрэмд оруулахаар завдсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэх эсэхийг хэлэлцээд, бүртгэхээс татгалзсан.

Ц.Туваанд АН-ыг төлөөлөх ямар ч эрх зүйн чадамж байхгүй. Улсын бүртгэлийн хүчин төгөлдөр гэрчилгээ, Улсын дээд шүүхийн тогтоол надад байна.

АН дотор ямар нэгэн хуваагдал байхгүй. Хууль ёсны АН өнөөдөр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд бид ямар ч хууль эрх зүйн зөрчилгүй оролцоно. Ерөнхийлөгчид нэр дэвших үйл явц дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1, 2-нд явагдах хуулийн заалттай. Ингээд нэр дэвшигчийг АН-ын Их хурлыг хуралдуулж байж зарлана. АН-ын Их хурлыг тавдугаар сарын 2-нд явуулахаар зарласан. Бид шаардлагатай гэж үзвэл энэ хугацаагаа өрчилнө.

ДУРААРАА АВИРЛААД БАЙГАА ЭТГЭЭДИЙН ТОЛГОЙГ ИЛЭЭД СУУХ ШААРДЛАГАГҮЙ

-УИХ дахь Ц.Туваан, Д.Ганбат мэтийн нөхдүүд дураараа авирлах эрхгүй. АН-ын зарчмын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа бол энэ намаас гараад явах эрхтэй. АН-ын нэр дээр сонгогдож гарчихаад намынхаа эсрэг явахгүй байхыг хатуу анхааруулж байна. Дураараа авирлаад байгаа этгээдийн толгойг илээд суух шаардлагагүй. Хариуцлага тооцоод явна. Хариуцлага гэдэг нь намын гишүүнчлэлээс тодорхой хугацаагаар хасах, цаашлаад хуулийн байгууллагад гомдол гаргах боломжийг бид хэлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...