Sunday, November 24, 2024

Урсула Фон Дер Лайений төлөвлөгөө бүтэлгүйтэв

Date:

Брюсселийн эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Европын комиссын дарга Урсула фон дер Лайений цар тахалтай тэмцэх стратеги бүтэлгүйтэж эхэллээ. Тэрбээр Берлэймонт дахь Комиссын төв байранд Жан-Клод Юнкер, Борис Жонсоны ахлах зөвлөх асан, БРЕКСИТ-ийн гол архитектор Доминик Каммингс нартай уулзсан байна. Европын комиссын дарга асан Юнкерийн хөндлөнгийн оролцооны бай нь Фон дер Лайен биш харин Брюсселийн гишүүн орнууд болохыг эх сурвалжуудад онцолжээ.

Юнкер Их Британитай эхлүүлсэн “вакцины дайн”-ыг зогсоохыг залгамжлагчдаа уриалсан байна. Тэрбээр “Энэ бол комиссын алдаа биш. Нийт гишүүн орнуудын бүтэлгүйтэл юм. Тиймээс хатагтай Фон дер Лайенийг огцруулахаар яарах хэрэггүй. Асуудлыг ингэж дайны уур амьсгалаар шийдэж болохгүй. Бид дайснууд биш. Вакцины экспортыг хориглох нь Европын холбооны нэр хүндийг унагах эрсдэлтэй” гэж BBC-ийн “HARD­talk” нэвтрүүлэгт ярьсан юм. Фон дер Лайен Англи-Шведийн зохион бүтээсэн “АстраЗенека” болон Европын холбооны вакцины хомсдолоос болж Их Британийн Засгийн газартай ширүүн маргаан өрнүүлсэн. Тэр ч байтугай “Зарим эмийн компани европчуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх хүртэл вакцины экспортыг нь хориглоно” гэсэн юм. “АстраЗенека” компани Европын холбоонд вакцин нийлүүлэх гэрээ байгуулсан ч хугацаандаа нийлүүлж чадахгүй болсноо мэдэгдэж байв. Гэхдээ тус компани Брюсселийн эгнээний орнуудад байдаг үйлдвэрээсээ бусад улс руу вакцин нийлүүлж байсан юм.

Европын холбоо энэ улиралд 120 сая тун вакцин авахын тулд Их Британитай нүүр тулах нь гарцаагүй. Фон дер Лайений алдааг Европын холбооны 27 гишүүн улсын Засгийн газар нээлттэй зэмлэсэн. “Тэр бол Германы комиссар. Германчуудыг аз жаргалтай байлгах онцгой үүрэг гүйцэтгэдэг тул Берлинээс маш их дарамт ирдэг” гэж түүнийг шүүмжилжээ. Брюсселийн гишүүн орнуудад байрладаг үйлдвэрүүдээс 33 оронд 77 сая тун вакцин экспортолсныг Урсула фон дер Лайен “тэнцвэртэй, зөв шийдвэр” хэмээн тайлбарлажээ. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон мөн Европын холбооны шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. “Pfizer” зэрэг бусад ханган нийлүүлэгч зургаадугаар сар гэхэд 360 сая тун нийлүүлэхээр тохиролцжээ. “Цар тахлын төгсгөл хол байна. Энэ тахлыг дуусгахын тулд хүн амын 70 хүртэлх хувийг вакцинд хамруулах шаардлагатай. Вакцины нийлүүлэлт саатаж, дэд бүтэц, боловсон хүчний асуудал тулгарсан, иргэдийн идэвх сул гэсэн олон шалтгаантай” хэмээн Урсула фон дер Лайен мэдэгдсэн. Өмнө нь Еврокомисс мэдэгдэл хийхдээ вирусийн тархалттай олон улсын түвшинд тэмцэх шаардлагатай, учир нь, дэлхийн нэг өнцөгт аюулгүй байдлыг хангаагүй байхад нөгөө өнцөгт хүмүүс аюулгүй байх боломжгүй хэмээн онцолж байв.

Еврокомисс өдгөө боловсруулж буй вакцинуудаас хоёр тэрбум гаруйг Европын холбоонд зориулан худалдан авахаар хэлэлцээр хийсэн байна. Улмаар эдгээр вакцин бүхий л туршилт, шалгалтуудыг амжилттай давсан тохиолдолд Европын зах зээлд нийлүүлэх аж. Хамгийн эхний вакциныг энэ сард Европын холбоо зөвшөөрч магадгүй талаар “Евроньюс” мэдээлжээ. Европын холбооны хүн ам 500 сая орчим бөгөөд Европын холбоо вакцин боловсруулагч компаниудтай тохиролцоо хийхийн дээр дэлхийн бусад оронд ч коронавирусээс сэргийлэх вакциныг нийлүүлэх боломжийг үлдээнэ хэмээн мэдэгдсэн байна. Сүүлийн өдрүүдэд Европын ихэнх хэсэгт коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, цар тахлын “гурав дахь давлагаа” үүсэх эрсдэл бий болсон нь вакцинжуулалтаа яаравчлах шалтгаан болоод байна.

Х.ЭРДЭНЭЗАЯА

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...