Tuesday, November 26, 2024

Жуулчдын хоолны нэр төрлийг нэмэгдүүлж, аюулгүй байдалд нь анхаарна

Date:

“Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ жуулчдын хоолны аюулгүй байдал, эрүүл ахуй, нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “САМО” институттай хамтран ажиллахаар болжээ. Энэхүү хамтын ажиллагааны санамж бичигт “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ-ын дарга С.Бат-Эрдэнэ, “САМО” институтын гүйцэтгэх захирал, доктор С.Оюун нар өнгөрсөн бямба гарагт гарын үсэг зурлаа.

“Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ нь “Ковид-19”-ын дараа аялал жуулчлалыг сэргээх үүднээс хэд, хэдэн томоохон ажил төлөвлөж байгаагийн нэг нь жуулчдын хоол хүнсний аюулгүй байдлыг хангах болон монгол үндэсний хоолны нэр төрлийг олшруулах асуудал юм.

Хоёр байгууллага хамтын ажиллагааны хүрээнд жуулчдын хоолны норм стандарт, агуулагдаж буй илчлэгийг тооцоолон гаргах, ингэснээр Монгол Улсад ирж буй гадаадын болон дотоодын жуулчид стандартад нийцсэн эрүүл эко хүнс хэрэглэх боломжийг хангахаас гадна үндэсний хоол хүнсний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлд судалгаа шинжилгээ хийх юм байна.

“САМО” институтын гүйцэтгэх захирал, доктор С.Оюун санамж бичгийн талаар ярихдаа “Хүнсний чиглэлийн эрдэм шинжилгээний судалгаа хийдэг байгууллагын хувьд АЖХТ-тэй нэлээд олон ажил хийхээр ярилаа. Хамгийн гол нь аялал жуулчлал салбар тэр дундаа жуулчдад үйлчилж байгаа бааз, ресторануудын хоол, хүнсний аюулгүй байдлыг хангахаас ажлаа эхэлнэ. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэрлэгч, хөтөч нарын хандлагыг өөрчлөхөөс бид ажлаа эхлэх юм.

Монголд ирж байгаа жуулчид аль улс орных вэ гэдгээс нь шалтгаалан тухайн улсын хүнсний өв соёлыг судлах, тэр чиглэлд хоол үйлчилгээ үзүүлэхэд хэрхэн анхаарах нь чухал.

Гэтэл манайх монгол үндэсний хоол гээд шууд тос өөхтэй хорхог, боодог, хуушуур зэргийг өгдөг, үүнээс нь болж тухайн хүний ходоод гэдэс хямрах гэх мэтээр асуудал үүсдэг учраас жуулчдын хоол хүнсний нэр төрлийг нэмэх чиглэлд анхаарна. Улс орных нь соёлтой уялдаж, үндэсний хоолоо бэлтгэх, төрлөө нэмнэ гэсэн үг” хэмээлээ.

“САМО” институт нь 1970 онд байгуулагдсан Хүнс, хөнгөн үйлдвэрийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институтын шууд үргэлжлэл болж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ. Тус институт 2008 онд Төрийн өмчийн хорооны шийдвэрээр хувьчлагдан хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “САМО” институт нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

Аялал жуулчлалын салбарын онцлогт тохирсон, өөрөөр хэлбэл жуулчдад зориулсан хоол, хүнсний чанар, стандарт, түүний нэр төрлийг нэмэгдүүлэхийн тулд юуг анхаарах талаар нэгдсэн судалгаа хомс байдгаас аж ахуйн нэгж, ресторануудын хоолны үйлчилгээ хангалтгүй, хоолны соёл нь учир дутагдалтай талууд их байдаг. “Аялал жуулчлалын хөгжлийн төв”, “САМО” институтын хамтын ажиллагааны хүрээнд энэ чиглэлийн судалгааг эрчимжүүлж, тодорхой ажлууд хийхээр төлөвлөжээ.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...