Monday, November 25, 2024

Нэг намын хоёр сонгууль

Date:

Ардчилсан намын даргын сонгууль өнөөдөр болж байна. Тус намын сөргөлдөгч талууд тус тусдаа нэр дэвшигчдээ тодруулж, тусдаа сунгаа явуулан, өнөөдөр нэгэн зэрэг санал хураалт зохион байгуулж байгаа юм. АН-ын дарга гэж өөрийгөө тодорхойлж буй С.Эрдэнийн талынхан цахимаар санал хураалт зохион байгуулж байгаа бол АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч гэж өөрийгөө нэрлэж буй Ц.Тувааны талынхан уламжлалт хэлбэрээр биеэр ирж саналаа өгөхийг гишүүддээ уриалж бйгаа ажээ.

Ц.Тувааны талынхны албан ёсны фэйсбүүк хуудсанд “Өнөөдөр буюу 03-р сарын 28-ны 09:00-22:00 цагийн хооронд, уламжлалт цаасан хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Намын даргын сонгуулийг уламжлалт цаасан хэлбэрээр, цар тахлын үед баримтлах халдвар хамгааллын дэглэмийн дагуу сайтар зохион байгуулалттай явуулж байгаа гэж Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос мэдэгдэж байна. Цар тахлын халдварын улаан бүст орсон Архангай, Баянхонгор, Завхан, Булган, Дархан, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Завхан, Увс, Хөвсгөл, Төв аймгуудад өчигдөр буюу 03-р сарын 27-ны өдөр урьдчилсан санал хураалтыг мөн амжилттай зохион байгуулаад байна. Өнөөдөр 09:00-22:00 цагт болох санал хураалтад идэвхтэй оролцон Ардчилсан намын даргаа сонгоорой гэж намын нийт гишүүдээсээ уриалж байна” хэмээжээ. Ц.Тувааны буюу цаана нь Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэг буй гэх энэ талаас О.Амартүвшин, С.Эрдэнэболд, О.Цоггэрэл, Д.Пүрэвдаваа нарыг АН-ын даргад нэр дэвшин өрсөлдөж буй юм.

Харин С.Эрдэнийн талын фэйсбүүк хуудсанд “Ардчилсан намын даргыг сонгох цахим сонгуулийн санал хураалт өнөөдөр 10.00-22.00 цагийн хооронд үргэлжилнэ. Ардчилсан намын даргын цахим сонгуульд таван нэр дэвшигч өрсөлдөж байна.Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Ц.Оюунгэрэл, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, АН-ын дэд дарга Ц.Уртнасан, АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр нар АН-ын даргын төлөө цахим сонгуульд нэр дэвшиж байна.Ардчилсан намын гишүүд та бүхэн саналаа идэвхтэй өгөөрэй” хэмээсэн зар оруулжээ.

Ийнхүү нэг намын нэг даргын төлөө хоёр сонгууль зэрэг болж байгаа нь Монголын төдийгүй дэлхийн улс төрийн түүхэнд анхных болж байна.

Сонирхолтой нь АН-ын гишүүд, дэмжигчид ч хоёр хуваагдан хоёр талын фэйсбүүкт нийтэлсэн намын даргын сонгуулийн зар, мэдээлэл бүхий постон дор байр сууриа илэрхийлсээр байна. Ингэхдээ С.Эрдэнийг дэмжигчид Ц.Тувааны намын постон доор шүүмжлэл өрнүүлж, зориуд нөгөө талынх нь нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлэх, эсрэгээрээ Ц.Тувааныг дэмжигчид С.Эрдэнийн намын постон дор мөн Ц.Тувааны талыг дэмжсэн сэтгэгдэл бичиж байгаа нь харагдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...