Friday, March 29, 2024

МЭНДЧИЛГЭЭ

Date:

Эрхэм хүндэт үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид ээ! 

Энэ салбарын тулгын чулууг тавилцаж, түүхийг бүтээлцэхэд залуу нас, мэдлэг чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, хөгжил дэвшлийн түүхийг үргэлжлүүлэн бүтээж буй салбарын нийт ажилтан, ажилчид, бизнес эрхлэгчид, инженер техникийн ажилтан, албан хаагч та бүхэндээ Монгол Улсад Хөнгөн аж үйлдвэр үүсэж, хөгжсөний 87 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Байгалиас заяагдсан өөрөө сэргээгдэх, шавхагдашгүй эх булаг, нөөц баялаг болсон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулахад тулгуурлан хөгжиж ирсэн хөнгөн үйлдвэр нь бидний өмнөх, өнөө болон хойч үеийн маань хөгжлийн суурь салбар билээ.

Анх 1934 онд шинэ үеийн техник, технологи бүхий үйлдвэрлэлийн суурь тавигдаж “Аж үйлдвэрийн комбинат” үйл ажиллагаагаа эхлүүлснээр Монголын үндэсний үйлдвэрлэлийн тулгын чулуу болсон хөнгөн аж үйлдвэрийн салбарын хөгжлийн түүх эхэлсэн билээ.

Монголын ард түмний өнө эртний түүхэн уламжлалт өрхийн үйлдвэрлэл ийнхүү машинт үйлдвэрлэл байгуулагдаж, 87 жилийн түүхэн хугацаанд мал аж ахуйн болон байгалийн баялаг, ардын уламжлалт оюуны нөөц баялгийг ашиглан ноос ноолууран, арьс ширэн, оёмол, модон, хэвлэмэл болон гоо сайхны бүтээгдэхүүнээр ард түмнийхээ хэрэгцээг хангахын зэрэгцээ, олон улсад экспортлон гаргаж буй амжилттайгаар түүхт ойн өдөртэй золгож байна.

Бид хөнгөн үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх үйл ажиллагаагаа “Алсын хараа-2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг санхүү, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгож, түүхий эдийн нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах цогцолбор байгуулж, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, кластераар хөгжүүлэх замаар экспортод чиглэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглүүлэн бодлого дэвшүүлэн ажиллаж байна.

Олон улсад өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх хүрээнд аж үйлдвэрийн цогцолборуудыг байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Хөдөө аж ахуйн салбарыг бүрэн цахимжуулж, төрийн үйлчилгээний ил тод, үр ашигтай, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, байгалийн нөөцийн үр ашигтай менежментийг дэмжих, салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах цогц мэдээллийн системийг бий болгохыг зорьж байна. Мөн салбарын эрх зүйн орчныг шинэчлэхээр Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулан батлуулахаар ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж байгаа бөгөөд дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд бэрх үе тохиосон 2020 онд ч 30931 ажлын байрыг тогтвортой байлгаж, дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 29.1 хувь, экспортын нийт орлогын 8.2 хувийг бүрдүүлж байна.

Цар тахлын сөрөг нөлөөлөлд хамгийн ихээр өртсөн аж үйлдвэрийн салбараа сэргээх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-нд Ажлын байрыг дэмжих хоёр их наяд төгрөгийн эх үүсвэр, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус тус батлуулан, үйлдвэрлэгчдэдээ дэмжлэг үзүүлэх ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.

Бид цаашид хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлого зорилтуудыг улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөрш зэргэлдээ орнууд болон бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж, Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн тулгуур салбар болгохын төлөө хичээн ажиллах болно.
Монгол Улсад хөнгөн  аж үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний түүхт 87  жилийн ойн энэ өдөр Хөнгөн үйлдвэрийн салбарын ажилтан, ажиллагсад, үйлдвэрлэл,  бизнес эрхлэгчид болон хамтран ажилладаг олон улсын байгууллага, мэргэжлийн холбоодод үйлс тань улам дэлгэрэх болтугай гэсэн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Загджавын МЭНДСАЙХАН

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын иргэд 8-аас доош суудалтай машинаар Шинжааны хилийн боомтуудаар нэвтрэх асуудлаар санал солилцжээ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө...

Гепатитын D вирусийн халдварын талаар мэдээлэл сонсчээ

Гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн байна Гепатитын D...

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл...

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх  сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна

Монгол Улсын Засгийн газраас Боомтын сэргэлтийн хүрээнд хуурай газрын...