Thursday, March 19, 2026

БНМАУ, ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчааг “Нийслэлийн Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө

Date:

Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар хамтран Монгол хүн сансарт ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан залууст түүхийг таниулах, бахархуулах бүтээлч ажлууд санаачлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээндээ БНМАУ, ЗХУ-ын баатар, Хошууч генерал Ж.Гүррагчаа, БНМАУ, ЗХУ-ын хошой баатар В.А.Жанибеков нарыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол Улаанбаатар хотын Хүндэт иргэнээр дахин өргөмжиллөө. Мөн нислэгийн багийн гишүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч М.Ганзориг, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, сансрын нисгэгч С.Сайнцаг нарыг нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнасан юм. Шагнах гардуулах ёслолд Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, БСШУ-ы сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн М.Энх-Амгалан, нийслэлийн ИТХ-ын хурлын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба тэргүүтэй хүмүүс оролцов.

Ёслолыг нээж нийслэлийн ИТХ-ын хурлын дарга Ж.Батбаясгалан үг хэлэхдээ “40 жилийн тэртээх Монгол хүн сансарт анх ниссэн энэ үйл явдал бол манай улсын шинжлэх ухаан, тэр дундаа сансар судлалын үүсэл болсон. Тиймээс энэ өдрийг хүүхэд залууст таниулах, бахархуулах олон арга хэмжээг Нийслэлийн ИТХ, ЗДТГ болон бусад холбогдох газрынхан хамтран зохион байгуулж байна.  Монгол Улсын сансар судлалын үүсэл хөгжилд сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, сансрын нисгэгч В.Джанибеков нарын бүрэлдэхүүнтэй ОХУ, Монгол Улсын анхны нислэг түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Иймд сансар судлалын шинжлэх ухааны судлахуунд үнэтэй хувь нэмэр оруулсанг өндрөөр үнэлэн Монгол Улс, ЗХУ-ын баатар, Хошууч генерал Ж.Гүррагчаа, ЗХУ-ын хошой баатар В.А.Жанибеков нарыг нийслэлийн хүндэт иргэнээр дахин алдаршуулж байна” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ

Иргэд ирээдүйгээ ганц улсын биш хувийн нэмэлт тэтгэврийн санд...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх олон улсын “SWAT CHALLENGE”...

“Маамуу нааш ир” дууг зүй бус агуулга, хэллэгт оруулж дуулсан асуудлаар Оюуны өмчийн газарт хандана

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн...

АНУ, Израилын цохилтын улмаас Иранд 204 хүүхэд амиа алджээ

АНУ, Израил улс Ираны эсрэг хамтарсан цэргийн ажиллагааг 02...