Friday, November 22, 2024

Сайд Л.Халтар төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцжээ

Date:

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын явцтай өнгөрсөн долоо хоногт танилцлаа. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжлэх бөгөөд нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүй төмөр зам юм. Уулзваргүй төмөр зам нь Монголд өмнө нь байгаагүйгээрээ онцлогтой.

Нэг голын даац нь 25 тонн, 16 гүүр, 126 хоолой,  найман малын гарцтайгаар баригдаж байгаа  хоёр өртөө, таван зөрлөг бүхий тус төмөр замын бүтээн байгуулалтад өдгөө 460 инженер, техникийн ажилтан, 1500 гаруй ажилчин, 754 машин, механизм ажиллаж байна. Захиалагч нь “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгч нь “Бодь интернэшнл” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын 35 аж ахуйн нэгж ажиллаж буй.

Харин Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр зам Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сум, Дорноговь аймгийн Мандах, Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэрийг хамран үргэлжлэх бөгөөд нэг өртөө, зургаан зөрлөгтэй байхаар төлөвлөжээ. Захиалагч нь “Монголын төмөр зам” ТӨХК, доод бүтцийн ажлын eрөнхий гүйцэтгэгч Зэвсэгт хүчний жанжин штаб, дээд бүтцийн ажлын eрөнхий гүйцэтгэгч “Улаанбаатар төмөр зам” ХНН болон дотоодын 104 аж ахуйн нэгжийн хамтын хүчээр барьж байгуулж байгаа үндэсний том бүтээн байгуулалт юм.

Сайд Л.Халтар төмөр замын бүтээн байгуулалтыг газар дээр нь очиж танилцах явцдаа төмөр замын дугуй хоолой, дөрвөлжин хоолой, гүүр хоолойн болон далангийн налуугийн  бэхэлгээ, мал, амьтны гарц, замын чигжээс, тэмдэг тэмдэглэгээ стандартын дагуу хийгдэж байгаа эсэхэд анхаарал хандуулж, дагалдах дэд бүтэц, кабель, цахилгааны шон, өртөө, зөрлөгийн барилгын ажил ямар шатандаа хэрхэн үргэлжилж байгааг нэгбүрчлэн үзэж сонирхлоо.

Мөн гүйцэтгэл удаашралтай байгаа хэсгүүдийн учир шалтгааныг тодруулж, хариуцсан байгууллага, хүнтэй холбогдон арга хэмжээ авч, гүүр хоолойд хийх шаардлагатай нэмэлт ажиллагаа, төмөр замыг элсний нүүдлээс хамгаалах арга зам, гарц шийдлийн талаар гүйцэтгэгч нартай санал солилцож тодорхой үүрэг чиглэл өгөв.  

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...