Thursday, October 30, 2025

“Пфрайзер” вакциныг эрхтэн шилжүүлсэн болон архаг хууч өвчтэй хүмүүст хийнэ

Date:

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас вакцинжуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг “Хүмүүс вакцины нөөц хангалттай байгаа эсэхийг болон вакцин тасалдах эрсдэлтэй үгүйг их асуудаг. Энэ бол дэлхийн 90 гаруй оронд үүсээд буй бэрхшээл юм. Давагдашгүй хүчин зүйл гэж ойлгож болно. Монгол Улсын хувьд, дөрөвдүгээр сарын эхээр “Спутник В” вакцины 300,000, “Синофарм”-ын 900,000, “Астра Зенека” вакцины 300,000 хүн тун вакцин ирнэ. Мөн “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд “Пфрайзер”-ын 25,740, “Астра Зенека”-гийн 97,600 хүн тун вакцин гурав, дөрөвдүгээр сард ирэхээр болсон.

“Пфрайзер” вакцин 25,740 буюу бага тун орж ирж байгаа учир эрхтэн шилжүүлсэн болон архаг хууч өвчтэй хүмүүст хийнэ.

Ийнхүү нийт нэг сая 600 мянган тун вакцин ирж, 800 орчим мянган хүн вакцинжуулахаар төлөвлөж байна. Эхний ээлжид Улаанбаатарт байгаа иргэдийг тавдугаар сарын 1-нээс өмнө татан авах хуваариа хийсэн. Өөрөөр хэлбэл, нийслэлийн иргэдийг гурав, дөрөв, тавдугаар сард вакцинжуулж дуусна. Одоогоор хариу арга хэмжээний багийг вакцинжуулж дууссан. Одоогоор үйл ажиллагаа нь тасралгүй явах ёстой салбарын алба хаагчдыг вакцинжуулаад эхэлсэн. Мөн худалдаа үйлчилгээний болон боловсролын салбарын алба хаагчид, өндөр настнуудыг вакцинжуулах ажил хийгдэж байна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн хугацаанд дээд түвшинд хүрлээ

Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний S&P (Эс энд Пи)...

Багш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлах өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа

Нийслэл Улаанбаатар хотод барьж 2025-2028 онд ашиглалтад оруулах орон...

Генерал Ж.Болдыг ЦЕГ-ын даргаар томилжээ

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Өнгөрсөн баасан гаригт...