Sunday, November 24, 2024

Иргэд байнгын хаягтаа буцахад хязгаарлалт тогтоохгүй

Date:

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн  турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Гуравдугаар сарын 12-14-ний өдрийн хооронд иргэдээс нийт 607 дуудлага иржээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.07 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 57 иргэн хандсанаас 15 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 42 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллажээ.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 123 буюу 20.3 хувийг шинжилгээний цэгүүдийн хаяг, байршил, цагийн хуваарь, шинжилгээний цаг хэрхэн захиалах, вакцинаар дархлаажуулах үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл эзэлж байна. Харин 98 буюу 16.1 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын утас, хаяг, байршил, үзүүлж буй үйлчилгээний талаар мэдээлэл авах хүсэлтэй иргэдийн дуудлага эзэллээ.  

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаараас иргэдийн түгээмэл асууж байгаа асуултад хариулт өгье.

-Хот хооронд зорчиж болох уу?

-Улаанбаатар хотод орон нутгаас ирсэн иргэд PCR шинжилгээ өгч байнгын хаягтаа буцахад хязгаарлалт тогтоохгүй. Мөн хөдөө орон нутгаас Улаанбаатар хотын харъяат иргэд иргэний бичиг баримт, хаягийн бүртгэлийн дагуу байнгын оршин суух хаягтаа ирэхэд хязгаарлалт тогтоогоогүй болно.

Хөдөө орон нутаг руу хүндэтгэн үзэх шалтгаантай /эрүүл мэнд, албан томилолт, буяны ажил/ иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр /хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай бусад/ тээвэрлэгчдийг тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, ПСР шинжилгээний 72 цагийн хүчинтэй хариуг үндэслэн гаргах, халдварын тархалт бүртгэгдсэн газраас ПСР шинжилгээний хариутай, бусад бүс нутгаас асуумжаар халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж  оруулна.

-Худалдаа, үйлчилгээний байгууллагууд хэдэн цаг хүртэл ажиллаж болох вэ?

-Худалдаа, үйлчилгээний байгууллагууд 07:00-22:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулж болно. Улаанбаатар хот доторх хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний 23:00-06:00 цагийн хооронд /эмнэлгийн тусламж үйлчигээ, буяны үйлчилгээ, шөнийн нислэг, инженерийн   байгууламж хот нийтийн аж ахуйн, ажил тусгай зориулалтын хэрэгслээс бусад/ бүрэн хязгаарлана. 

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...