Monday, November 25, 2024

23 дугаар сургуулийн хамт олон “Мөнгөн гэрэгэ”-ээр шагнуулав

Date:

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа 2050” Ногоон хөгжилд суурилсан хэтийн зорилт дунд хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах Олон улсын “Эко сургууль” хөтөлбөр зарласан билээ. “Алсын хараа 2050” урт хугацааны хөтөлбөрын хүрээнд хэрэгжүүлэх “Эко сургууль” хөтөлбөрийн хүрээн дэх ажилд Нийслэлийн тэргүүний, “Алтангадас” одонт ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн хамт олон шалгарчээ.

Тус сургуулийн хамт олны амжилтыг үнэлж БОАЖЯ, БШУЯ, ITCNE, FEE зэрэг байгууллагын нэр хүндтэй шагнал болох “Мөнгөн гэрэгэ” олгосон байна. Энэ удаа Улсын хэмжээний 24 сургууль болзол хангаснаас Нийслэлээс 23 дугаар сургууль өөрсдийн хийж бүтээсэн зүйлээрээ дээрх шагналын эзэд болжээ. Шагнал гардуулах ёслолын дараа 23 дугаар сургуулийн захирал, МУГБ Ц.Цолмонбаатар “Сургуулийнхаа бүтээлч хамт олон Эко клубын хамт олноо төлөөлөн хамтдаа шагнал гардсан багш нартаа баярлалаа. Эко клубын нийт багийнхандаа баярлалаа. “НОГООН ТУГТАЙ СУРГУУЛЬ” болохын төлөө урагшаа тэмүүлцгээе” гэж хэллээ. 

Нийслэлийн тэргүүний, “Алтангадас” одонт 23 сургуулийн хамт олонд амжилт хүсэж, ногоон хөгжилд тэмүүлэн ирээдүйгээ гэрэлтүүлэхийг ерөөе. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...