“Хүчит шонхор” захад өнөөдрийн байдлаар хонины мах цул 10000, ястай нь 9000 төгрөг, ямааны мах ястай нь 9000 төгрөгийн үнэтэй байна. Харин үхрийн мах цул нь 12500, ястай нь 11000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа ажээ. Дайвар бүтээгдэхүүний хувьд хонь, ямааны толгой 1500-2000, хуйхалсан нь 2500 төгрөг, харин цувэрлэсэн, цустай дотор гэдэс 5000 төгрөгөөр зарагдаж байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулбал махны үнэ бага зэрэг буурсан гэсэн үг.
ХХААХҮЯ-наас 2021 онд нийслэлчүүдийн хэрэгцээнд зориулан 20 мянган тонн мах бэлтгэсэн. Тун удахгүй нөөцийн мах худалдаанд гарах юм.