Sunday, November 24, 2024

Хакүхо гуравдугаар сарын башёд түрүүлж, сайн барилддагаа харуулна гэжээ

Date:

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос гуравдугаар сарын башёгийн банзүкэ буюу оноолтыг гаргажээ. Энэ сарын башёгийн зүүн жигүүрийг их аварга Хакүхо М.Даваажаргал, баруун жигүүрийг их аварга Какүрюү М.Ананд нар тэргүүлэхээр болжээ. Их аварга Хакүхогийн хувьд коронавирусийн халдвар авсны улмаас өнгөрсөн нэгдүгээр сарын башёд барилдаж чадаагүй юм. Тэрбээр ийнхүү нэгдүгээр сарын башёг өнжих болсондоо ихээхэн бухимдсан байна. Учир нь их аварга өнгөрсөн жилийн сүүлийн гурван башёг бэртлийн улмаас орхисон тул нэгдүгээр сарын башёд түрүүлэх зорилт тавин бэлтгэлээ маш чамбай базаагаад байсан ажээ.

Юутай ч их аварга Хакүхогийн хувьд гуравдугаар сарын башёг тэргүүлэн барилдах бөгөөд башёгийн үеэр буюу гуравдугаар сарын 11-нд тэрбээр 36 нас хүрэх юм. Хакүхо гуравдугаар сарын башёд сайн барилдаж хүчтэй гэдгээ харуулж чадна хэмээн ярьжээ. Тэрбээр сүмогийн дээд зиндаанд 44 удаа түрүүлээд байгаа билээ.

Гуравдугаар сарын башёгийн банзүкэд Монголын хоёр их аваргын дараа озэки Шодай, Асанояма, Такакэйшо нар эрэмбэлэгдсэн байна. Харин сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки нарын дараа эрэмбэлэгдэн зүүн жигүүрээс босч барилдахаар болжээ. Дээд зиндаанд барилдах бусад монгол бөхчүүдийн хувьд Кирибаяма Б.Лхагвасүрэн маэгаширагийн зүүн жигүүрийн дөрөвт, Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн зүүн жигүүрийн зургаад, Ичиножо А.Ичинноров маэгаширагийн баруун жигүүрийн зургаад, Хоошорюү С.Бямбасүрэн маэгаширагийн баруун жигүүрийн 9-т, Чиёошома Г.Мөнхсайхан маэгаширагийн баруун жигүрийн 13-т тус тус эрэмбэлэгджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...