Sunday, November 24, 2024

Шинээр 45 тохиолдол бүртгэгдсэний гурвынх нь эх үүсвэр тогтоогдоогүй байна

Date:

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лаборториудад 11905 шинжилгээ хийсэн бөгөөд 45 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ийнхүү нийт батлагдсан тохиолдол 2952 болсон байна.

Улаанбаатар хотод шинээр бүртгэгдсэн 45 тохиолдлын хувьд 29 нь хяналтад байсан иргэдээс илэрсэн бол 13 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс илэрчээ. Харин гурван хүний халдварын эх үүсвэрийг судалж байгаа юм байна. 

Нийт халдвар авсан хүмүүсийн 2299 хүн эдгэрсэн бөгөөд сүүлийн 24 цагт 50 хүн эмчлэгдэж, гэрийн тусгаарлалтад шилжжээ. Сүүлийн үед үйлдвэр, аж ахуйн нэгж, албан тасалгаа, зах, худалдааны төвөөр үйлчлүүлсэн иргэдээс халдвар илэрч байгаа тул олон хүнтэй газар 15 минутаас дээш байхаас аль болох татгалзаж, амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зай барихыг зөвлөж байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...