Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас зөрчил гарч болзошгүй цэгүүдэд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар Чандмань сумын нутаг Цахиуртайн хоолойн Дээд дөр гэх газарт хууль бусаар загас агнах зорилгоор тавьсан эзэнгүй 6 ширхэг загасны торыг илрүүлэн татаж, 109 ширхэг Алтайн сугас, 4 ширхэг Монгол хадран нийт 113 ширхэг загасыг нууранд нь буцаан тавьсан байна.
Хар-ус нуурт хууль бусаар загас агнахаар тор тавьсан байжээ
Date: