Tuesday, November 26, 2024

Монгол Улс 2020 онд нүүрснээс 2.1 тэрбум ам.долларын орлого олжээ

Date:

Монгол Улс 2020 онд 40 сая тонн нүүрс экспортлохоор тооцсон. Тэгвэл Хятадын ган үйлдвэрлэлийн зах зээлийн талаар дагнан бичдэг Сингапурын “MySteel Global” вебсайтад Монгол Улсын нүүрсний экспорт 2020 онд 22 хувиар буурч, 28.6 сая тонн болсон талаар мэдээллээ. Монгол Улс өнгөрөгч онд нүүрсний экспортоос 2.1 тэрбум орчим ам.долларын орлого олсон байна. Манай улс 2019 онд 36.4 сая тонн нүүрс экспортолж, 3.1 тэрбум ам.долларын орлого олж байв. Харин өнгөрөгч онд нүүрсний экспортын хэмжээ ийнхүү огцом буурсан шалтгааныг цар тахлын улмаас нүүрсний тээвэрлэлт удааширсантай холбон тайлбарласан байна. БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын тайланд дурдсанаар Монгол Улс өнгөрөгч 12 дугаар сард тус улсад 1.6 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх сартай харьцуулахад 49.3 хувь, 2019 оны мөн үетэй харьцуулахад 5.6 хувиар тус тус буурсан үзүүлэлт юм. Мөн Хятадын өмнөд хэсгийн худалдан авагчид өнгөрөгч онд Монгол Улсаас импортолсон нийт нүүрсний 95 хувийг худалдан авсан байна.

Эх сурвалж: MySteel Global, SXCoal, iToim.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...