Tuesday, November 26, 2024

Амьтны хүрээлэнгийн хоёр горилла “COVID-19”-ийн халдвар авчээ

Date:

АНУ-ын Сан Диего дахь амьтны хүрээлэнгийн хоёр горилла “COVID-19”-ийн халдвар авчээ. Өмнө нь амьтны хүрээлэнгийн барнууд коронавирусийн халдвар авсан тохиолдол гарсан байсан бол сармагчинд халдварласан анхны тохиолдол ийнхүү бүртгэгджээ.

Сан Диегогийн амьтны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Лиза Петерсон даваа гарагт “Associated Press” агентлагт ярилцлага өгөхдөө, амьтны хүрээлэнгийн найман горилла вирусийн халдвар авсан байж магадгүй гэжээ. Калифорниа мужид коронавирусийн халдвар ихэссэн учир өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-наас эхлэн уг амьтны хүрээлэнг олон нийтэд үзүүлэхээ болж хаагаад байсан аж.

Малын эмч нар гориллуудыг анхааралтай ажиглаж, амин дэм, шингэн зүйл, хоол хүнс өгч байгаа бөгөөд вирусийн эсрэг тодорхой эмчилгээ хийлгээгүй байгаа гэнэ. Одоогоор сармагчингуудад ямар нэгэн ноцтой шинж тэмдэг илрээгүй гэдгийг амьтны хүрээлэнгийнхэн онцолжээ. Харин мэргэжилтнүүд ДНХ-ийнх нь 98.4 хувь нь хүнтэй ижил байдаг ховордсон зүйл болох горилла сармагчин коронавирусийн халдвар авсанд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ. Амьтны хүрээлэнгийн захирал Лиза Петерсон “Гориллууд бол зэрлэг ан амьтад. Тэд дасан зохицох уян хатан чадвартай тул эдгэрч чадна” гэсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...