Sunday, November 24, 2024

Хүнсний хангамж улсын хэмжээнд тогтвортой байна

Date:

Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж, хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ахалсан Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штабыг байгуулж, улсын хэмжээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд холбогдох төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран идэвхтэй ажиллаж байна.

Нийслэл, аймгуудаас 2021 оны 02 дугаар сарын 16-нд тодотгосон судалгаагаар улсын хэмжээнд 20.0 мянган тн малын мах, 154.6 мянган тн гурил, 1.6 мянган тн гурилан бүтээгдэхүүн, 13.8 мянган тн төрөл бүрийн будаа, 1.3 мянган тн хуурай сүү, 1.4 сая ширхэг өндөг, 4.0 мянган тн ургамлын тос, 81.8 мянган тн төмс, 37.2 мянган тн хүнсний ногоо, 3.0 мянган тн элсэн чихэр, 0.9 мянган тн давсны нөөцтэй байна. Судалгаанд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн худалдааны зах, төв, дэлгүүрүүд, хүнсний үйлдвэрүүд дэх хүнсний нөөцийг хамруулсан. Мөн дотоодын гурилын үйлдвэрүүдийн агуулахын улаанбуудайн нөөцийг гурилд шилжүүлж тооцсон. Харин нийслэл, орон нутгийн мухлаг, жижиг дэлгүүр, айл өрхийн түвшинд хадгалсан нөөц, мөн хөдөө орон нутгийн төмс, хүнсний ногооны жижиг зоорийн нөөц ороогүй болно.

Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоолын хүрээнд нийслэлийн хүн амын 2021 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан 20.0 мянган тн мал, мах бэлтгэж, нөөц бүрдүүлэх ажлыг Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулж байна. КОВИД-19 халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан нөөцийн махыг 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн худалдаалж, 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар нийт 500.0 тн мах нийлүүлжээ. Улаанбаатар хотын зах зээлд махны хангамж, нийлүүлэлт тогтворжсон тул нөөцийн махны худалдааг зогсоосон.

Импортын хамааралтай хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хувьд, томоохон импортлогчдоос авсан судалгаагаар 2021 оны 2-3 дугаар сард 4.0 мянган тн цагаан будаа, 6.3 мянган тн элсэн чихэр, 175 тн ургамлын тос импортоор орж ирэх захиалгатай байна. Импортоор 3.3 мянган тн цагаан будаа, 1.1 мянган тн ургамлын тос ачигджээ.

Гол нэрийн бүтээгдэхүүний одоо байгаа нөөц, мөн хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, зохицуулалтын арга хэмжээний дүнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд тогтвортой байхаар байна.

Үндэсний статистикийн хорооны 7 хоног тутмын албан ёсны үнийн дундаж мэдээг сайтар ажиглаж, дүн шинжилгээ хийн ажиллаж байна. Статистик дүнгээр 2020 оны 02 дугаар сарын 10-ны байдлаар Улаанбаатар хотод нэгдүгээр, хоёрдугаар гурил, савласан сүү, цагаан будаа, элсэн чихэр, өндөг, ургамлын тосны үнэ өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй тогтвортой байна. Хонины ястай махны үнэ 0.2 хувиар өсч, үхрийн ястай махны үнэ 2 хувиар, үхрийн цул махны үнэ 1.9 хувиар, адууны ястай махны үнэ 0.7 хувиар тус тус буурчээ. Ямааны ястай махны үнэ өнгөрсөн 7 хоногийн хэмжээнд өөрчлөлтгүй байна. Дотоодын ургацын төмс, луувангийн үнэ болон импортын сонгино, байцааны үнэ өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад тогтвортой байна.

  • *Судалгаанд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн худалдааны зах, төв, дэлгүүр, хүнсний үйлдвэрүүд дэх үлдэгдлийг тооцсон, харин нийслэл, орон нутгийн мухлаг, жижиг дэлгүүр, айл өрхийн түвшинд байгаа нөөц, орон нутгийн төмс, хүнсний ногооны жижиг, өрхийн зоорь, агуулахын нөөц ороогүй болно. Үйлдвэрүүд дэх улаанбуудайн нөөцийг гурилд шилжүүлж тооцсон. Хөдөө орон нутгийн малчид махны хувьд бие даасан хангамжтай байдаг тул малын махны нөөцийг хот, суурин газрын хүн амын хэрэгцээгээр тооцжээ.
  • Хүнсний зохистой хэрэгцээг ЭМ-ийн сайдын 2017 оны А/74 дүгээр тушаалаар баталсан “Жишсэн дундаж хүний илчлэг, шимт бодисын хоногийн зөвлөмж хэмжээг хангах хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээ”-г үндэслэн тооцож гаргасан болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...