Tuesday, November 26, 2024

Нийслэлийн Засаг дарга иргэдийн санал хүсэлт гомдлыг сонсон, шийдвэрлэж байна

Date:

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын 1800-1200 дугаар утсан дээр 24 цагийн турш ажиллаж буй  CallCenter-т  иргэдээс ирж буй санал хүсэлт,  гомдлуудтай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцаж, гомдлыг барагдуулах чиглэлээр холбогдох албаныханд үүрэг чиглэл  өглөө.  

Өчигдрөөс хойш 1800-1200 дугаарын утсанд ирсэн нийт дуудлагын 10  орчим хувь  нь  эрүүл мэндийн тусламж  үйлчилгээтэй холбоотой байсан  бол “Нэг хаалга-нэг шинжилгээ”-тэй холбоотой дуудлага 70 хувийг  нь  эзэлжээ.  

Тиймээс Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Аль дүүргийн аль  байршлын айл өрхүүд хэзээ шинжилгээ өгөх вэ гэдэг мэдээллээ маш ойлгомжтойгоор  иргэдэд өг.  Эхлээд халдварын голомтын блокуудынхаа шинжилгээг авна. Хоёрдугаар сарын 14-нөөс өргөтгөсөн шинжилгээг нийслэлийн хэмжээнд хийнэ гэдэг мэдээллийг иргэдэд тодорхой өгөөгүйгээс болж энэ олон  дуудлага ирээд байна.  Маргааш  албан ёсны амралт  дуусч, зөвшөөрөгдсөн салбарынхан ажилдаа явна.  Тиймээс  PCR шинжилгээний хариутай, ажлын газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхээ биедээ авч яваа бол  чөлөөтэй зорчиж болно гэдгийг нь яаралтай мэдээлээрэй. Өчигдөр  энэ талын дуудлага буурсан байсан бол  өнөөдөр  буцаад  өсчихсөн байна. Энэ бол  та нарын мэдээлэл иргэдэд хүрээгүй байна гэсэн үг”  хэмээв. Улмаар мэдээллийн зөрүүтэй байдал  гаргалгүй, ЭМЯ, УОК-той уялдаа холбоотой ажиллахыг НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид  үүрэг  болголоо. 

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 16-наас  49  том,  жижиг  худалдааны  төв, захуудын үйл ажиллагааг хэсэгчлэн нээнэ. Тиймээс халдвар хамгааллын дэглэм сахиулж,  ДЭМБ-аас өгч буй зөвлөмжүүдийг хатуу баримтлан ажиллахад  хяналт тавин, аж ахуйн нэгжүүдэд зөвлөн  тусалж ажиллахыг  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар  НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунд үүрэг болголоо.  

Мөн  15-ны өдрөөс  597 гаруй хүнсний жижиг үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлнэ. НМХГ-ын  дарга Л.Эрдэнэчулуун “Зах худалдааны төв,  хүнсний үйлдвэрүүд  ажил  эхлэхээс өмнө ямар бэлэн байдлыг хангах,  ажил  эхэлсний дараа халдвар хамгааллын дэглэмээ яаж мөрдөх талаарх журмын дагуу өдөр тутам  хяналт  тавин  ажиллах  бэлтгэлээ хангасан байгаа”  гэлээ. 

Нийслэл бэлэн байдлын зэрэгт шилжиж,  хатуу хөл  хорио  тогтоосонтой холбоотойгоор  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар  иргэдийн санал  хүсэлтийг сонсож,  шийдвэрлэн ажиллаж байна.  Иргэнд танд хатуу хөл  хорионы дэглэм сахиулж буй нөхцөл байдалтай холбоотой санал  хүсэлт,  гомдол  байвал Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын  1800-1200 дугаарын утсанд хандана уу.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...