Tuesday, November 26, 2024

Бүжгийн олон улсын цахим уралдаанаас Монгол хүүхдүүд алтан медаль хүртжээ

Date:

Монголын балетын хөгжил сангийн санаачилгаар UNESCO-гийн ивээл дор зохион байгуулсан 16 орны 1000 гаруй уран бүтээлч оролцсон “IUCDC” буюу Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаан хоёр сар гаран үргэлжилж өчигдөр буюу 2 сарын 12-нд дүнгээ гаргалаа.

Сонгодог, ардын, орчин үе, чөлөөт, стандарт, цэнгээнт бүжгүүд ба бүжгийн сэдэвт уран зураг, кино бүтээл гэсэн төрлүүдээр явагдсан энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Улаанбаатар, Дархан-Уул, Дорноговь, Завхан аймгаас оролцсон хүүхэд залуучууд маань ардын, сонгодог мөн орчин үеийн төрлүүдээр 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль болон тусгай байрын шагналууд хүртлээ. Энэхүү тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд “Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн, МУГЖ, Соёлын Элч Д.Алтанхуяг ажилласан юм.

Ардын бүжгийн төрөлд Жуниор/При-Жуниор ангилалд:

Дорноговь аймгийн Саран хөхөө театрын дэргэдэх Саруул дэнж хамтлаг Алтан медаль ба Шилдэг үзүүлбэрийн шагнал

О. Мишээл Алтан медаль, Г.Энгүн Алтан медаль, Я.Түмэн-Эрдэнэ Мөнгөн медаль, А.Биндэръяа Мөнгөн медаль, М.Энхжин Мөнгөн медаль, Х.Хонгорзул Хүрэл медаль, Э. Эмүжин Хүрэл медаль тус тус хүртжээ.

Нийслэлийн 84-р дунд сургуулийн сурагч Ц. Эрхсаран тусгай байр, Ардын бүжгийн төрөлд сениор ангилалд: Монголын Балетын Үндэсний Сургууль/ National Ballet School of Mongolia-ийн багш Damchaabadgar Yondon

Алтан медаль ба шилдэг үзүүлбэрийн шагнал Завхан аймгийн уран бүтээлч, бүжиг дэглээч Э. Амаржаргал Мөнгөн медаль

Сонгодог бүжгийн төрөлд: Дархан-Уул аймгийн Гладнес клубын баг Тусгай байр, Ц. Молор Хичээл зүтгэлийн шагнал. Орчин үеийн бүжгийн төрөлд мөн Ц. Молор Тусгай байр, О. Уянга Тусгай байр тус тус хүртсэн байна. Нийт оролцогчиддоо баяр хүргэж цаашдын хичээл сурлага, уран бүтээлд нь өндөр амжилт хүсэе!

#MongolianBalletDevelopmentFoundation

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...