Monday, November 25, 2024

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо орчимд тогтоосон хэсэгчилсэн хөл хориог цуцалжээ

Date:

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах нийтийн байранд оршин суух иргэнээс коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдлын улмаас тус дүүргийн Засаг даргын А/09 дүгээр захирамжаар 2021 оны нэгдүгээр сарын 25-ны 20:00 цагаас нэгдүгээр сарын 28-ны өдрийн 06:00 цагт хүртэл хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод байсан юм.

Энэ хугацаанд хязгаарлалтын бүсэд оршин суух дүүргийн 15, 16, 17, 18 дугаар хорооны 114 өрхийн 373 иргэнээс халдварын тандалт, шинжилгээ авах ажлыг Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн Явуулын 6 баг зохион байгуулж ажиллажэ. Шинжилгээнд хамрагдсан иргэдийн хариу бүгд сөрөг гарсан тул дүүргийн Засаг даргын 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн А/15 дугаар захирамжаар тус бүсэд тогтоосон хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэмийг цуцалжээ. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг дэмжин, нийт иргэн, аж ахуй нэгж байгууллагууд иргэний үүргээ биелүүлэн халдварын илрүүлэг шинжилгээнд идэвхтэй хамрагдсан байна. Мөн дүүргийн Онцгой комиссын гишүүд, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон хороодын Засаг даргын Ажлын алба, хэсгийн ахлагч нар нийтийн эрүүл мэндийн хамгаалах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллажээ. Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд коронавируст халдварын эрсдэлийг бууруулахад төр, иргэний хамтын ажиллагаа, хариуцлагатай байдал хамгаас чухал байгаа иргэдийг шаардлагагүй үед олон нийтийн газраар зорчихгүй, гэртээ байж, амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зай барихыг уриалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...