Sunday, November 24, 2024

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тамгаа гардан авлаа

Date:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87,9 хувийн саналаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилов. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 32 дахь Ерөнхий сайдад тамгыг нь гардуулж ажлын амжилт хүсэн ерөөжээ. Тэрбээр “Түүхэн эгзэгтэй цаг үед улс орноо зөв удирдан, ард түмнийхээ эв нэгдлийг сахин хамгаалж, хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна” гэжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Таны тэргүүлж байсан Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлж, газрын тос боловсруулах үйлдвэр барих зэрэг томоохон бүтээн байгуулалтыг дуусгана. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө үүрэг, хариуцлагаа дээд зэргээр ухамсарлан ажиллана” гэсэн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн товч намтар

Овог, нэр: Хурц овогт Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

Төрсөн он, сар, өдөр: 1980.06.29

Гэр бүл: Ам бүл 5. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг

Боловсрол: – 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль – 2001 онд Бэрс дээд сургууль. Сэтгүүлч – 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль. Эрх зүйч – 2015 онд Харвардын их сургууль. Төрийн удирдлагын магистр

Ажлын туршлага:

• 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга

• 2002 онд “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын Хэнтий салбарын захирал

• 2006 онд “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын Бүс хариуцсан захирал

• 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

• 2009 онд МАН-ын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга

• 2010-2014 онд НАМЗХ-ны Ерөнхийлөгч

• 2011 онд МАН-ын Нарийн бичгийн дарга

• 2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч

• 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

• 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

• 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...