Монгол Улсын гадаад харилцааны яамнаас авч хэрэгжүүлсэн томоохон бодлогын хүрээнд гадаад худалдааг хөнгөвчлөх, гадаад худалдаанд хөнгөлөлт эдлэх том боломжийг нээсэн байна. Тодруулах юм бол Монгол улс нь Аз номхон далайн худалдааны хэлэлцээр буюу AFTA-д элсэж орсон байна. Ингэснээр тус хэлэлцээрийн 7 гишүүн орны нэг болсон бөгөөд 6 улсад Монголд үйлдвэрлэсэн 10,000 төрлийн бараа бүтээгдэхүүн 10-100 хувийн татварын хөнгөлөлтийг эдлэн тухайн улсын зах зээлд нэвтрэх боломжтой болоод байна.
Дээрх худалдааны дэлгэрэнгүй мэдээллийг гадаад харилцааны яамны вэб сайтаас авах бүрэн боломжтой юм. Гадаад харилцааны яамны зүгээс дээрх хэлэлцээрээс гадна Европын холбоо, Япон улстай мөн худалдааны хэлэлцээр байгуулж, татварын хөнгөлөлтийг Монголын бүтээгдэхүүнд эдлүүлэх талаар яриа хэлэлцээр хийж эхлээд байна.