Sunday, November 24, 2024

Доорх байршлуудад хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож, хамгаалалтад авчээ

Date:

Нийслэлийн хэмжээнд 2021 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар доорх найман байршилд хамгаалалт гарч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод байна.

– БГД: 12-р хороо 19-р байр

– БГД: 25-р хороо Голденпарк 303

– БЗД: 26-р хороо Баянмонгол 416

– БЗД: 2-р хороо 4,5-р хэсэг

– СХД: 8-р хороо 50 айлын орон сууц

– СХД: 29-р хороо 141-р байр

– СБД: 3-р хороо 45-р байр

– СБД: 12-р хороо Хангайн 20-778б тоот дахь нийтийн байр

Эдгээр байршилд холбогдох албаныхан иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд хамгаалалтыг буулгах тов байршил бүрт харилцан адилгүй байгаа юм. 

Улаанбаатар хотын хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг үйлчилсэн хэвээр байгаа бөгөөд Коронавируст /Covid-19/ цар тахлын голомтууд бүрэн хумигдаагүй, эрсдэл маш өндөр хэвээр байна. Тиймээс иргэд шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна. Мөн гэрээсээ гарсан нөхцөлд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, зорчилт хөдөлгөөний QR бүртгэлээ тогтмол хийх шаардлагатай. Ингэснээр иргэн та үүргээ биелүүлж, өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахад хувь нэмрээ оруулах юм.

Коронавируст /Covid-19/-ийн ерөнхий шинж тэмдгүүд илэрсэн нөхцөлд иргэн та өөрийгөө яаралтай тусгаарлаж, холбогдох байгууллагуудад мэдэгдэх үүрэгтэй.  Энэ тохиолдолд 119 тусгай дугаарт холбогдон заавар, зөвлөгөө, мэдээлэл аваарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...