Sunday, November 24, 2024

АН-ын ҮБХ-г яаралтай хуралдуулахыг шаардлаа

Date:

АН-ын залуучууд нэгдэж өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, АН-ын дэд дарга асан Б.Жаргалан, тус намын генсек асан Ц.Баатархүү, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч М.Тулгат тэргүүтэй залуучууд оролцож, намынхаа удирдах дээд байгууллага ҮБХ-г яаралтай зарлан хуралдуулахыг шаардаж байгаагаа мэдэгдлээ. Мөн цар тахалтай энэ эмзэг үед эрх баригчдад хяналт тавихын зэрэгцээ АН-д итгэл хүлээлгэсэн иргэдийнхээ дуу хоолойг төрд хүргэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

АН-ын төлөөллийн төв байгууллага болох ҮБХ-ны гишүүдийн талаас илүү хувь нь энэхүү шаардлагыг дэмжиж гарын үсгээ зурсан байна. Тиймээс ҮБХ-г яаралтай хуралдуулах ёстойг онцоллоо. Төрд эрүүл саруул хяналт хэрэгтэй. Сөрөг хүчний хяналтыг бий болгохын тулд АН өөрийнхөө толгой дээрх бухлыг олж харах хэрэгтэй гэдгийг хэвлэлийн бага хуралд оролцогчид хэлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...