Friday, November 22, 2024

Үйл ажиллагаа нь нээгдэж буй байгууллагуудад тавих тусгай нөхцөл, шаардлагын талаар мэдээлэл хийв

Date:

Өнөөдрөөс үйл ажиллагаа нь эхэлж буй аж ахуй нэгж, байгууллагуудад тавих шаардлага болон дараагийн ээлжинд нээх үйлчилгээний байгууллагуудад өгөх зөвлөмжийн талаар НЗДТГ,  Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хамтарсан мэдээлэл өглөө.  

Үйл ажиллагааг нь хязгаарласан 14 салбар, чиглэлийн үйлчилгээний байгууллагаас бусад нь Нийслэлийн онцгой комиссын баталсан нийтлэг түр заавар,  тусгай нөхцөл шаардлагыг баримтлан ажиллах ёстой. Тэр тусмаа худалдаа үйлчилгээний байгууллагууд өдөр тутмын үйл ажиллагаандаа QR кодыг уншуулж хэвшихийг онцгойлон анхаарахыг  сануулав.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн А/06 дугаар захирамжийн хавсралтад цаашид үе шаттайгаар нээгдэх салбар, аж ахуй нэгжид бүх төрлийн худалдаа, гэр ахуйн, бөс бараа, тоглоомын худалдаа зэргийг тусгаад буй.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагуудад тогтмол хяналт тавьж байна. Тухайлбал, өнөөдрөөс ажиллаж эхэлсэн түргэн үйлчилгээний цэгүүдэд тусгай нөхцөл, шаардлага тавьж буй.  Тухайлбал, ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэх, хүн хоорондын зай барих буюу зөвхөн цонхоор үйлчлэх, түргэн гэмтэх, хадгалалтын онцгой нөхцөл шаардах хүнсний бүтээгдэхүүнийг худалдахгүй,  бэлэн мөнгөөр үйлчлэхээс татгалзах зэрэг журмыг баримтлах юм” гэлээ. 

Мөн үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхгүй  байх зөрчил их байгааг НМХГ-ын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш дурдаад “Нийтлэг түр заавар, зөвлөмжийг мөрдөөгүй үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авна” хэмээв.   

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...