Хөвсгөл аймагт Улаанбаатар хотоос ирсэн нэг иргэний түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариу сул эерэг гарсан учраас Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарласан байна. Тус аймгийн Түнэл сумаас Улаанбаатар хотруу буяны ажлаар явсан иргэд буцаж ирэхдээ “Драгон” орчмоос суулгаж ирсэн иргэн Б-ийн түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариу сул эерэг гарчээ.
Автомашинд хамт ирсэн 9 иргэнийг тусгаарласан байна. Дээрх иргэдийн шинжилгээг Орхон аймагт илгээсэн бөгөөд хариу маргааш өглөө гарах гэнэ. Иргэн Б нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 8-р хороонд 10 хоног найзындаа байсан ажээ.