Sunday, November 24, 2024

Ховд аймаг олон улсын стандартад нийцсэн авто вокзалтай болно

Date:

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагаа, авто тээврийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, зорчигчдод олон улсын стандартад нийцсэн авто тээврийн цогц үйлчилгээ үзүүлэх зорилтын хүрээнд “Зорчигч тээврийн Ховд” ХХК нь өөрийн хөрөнгөөр босоо тэнхлэгийн АН-4 авто замын дагуу буюу Ховд аймгийн Жаргалант сумын 9-р багийн нутаг дэвсгэрт олон улсын MNS 6300:2011 стандартад нийцсэн анхны авто вокзалын барилгын ажлыг эхлүүлээд байна.

Энэхүү бүтээн байгуулалтаар босох байгууламж 5 давхар бөгөөд үйлчилгээний танхим, хүүхэд хуурайлах өрөө, тээш хадгалах хэсэг, кофе шоп, эмчийн үзлэгийн өрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө, тээвэрчид, зорчигчдод үйлчилэх зочид буудалтайгаас гадна 20 автобусны граж, техникийн үйлчилгээ, том оврын тээврийн хэрэгслийн оношилгоо хийх 12м урт суваг, 100 гаруй машины ил зогсоол бүхий цогц үйлчилгээний төв байх юм.

Дээрх авто вокзалын барилгын ажил 2020 оны 7-р сард эхэлж мөн оныхоо IV улиралд барилгын суурь, гражын цутгалтын ажлуудаа дуусгажээ. Тус компани автобуудлаа 2021 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

“Зорчигч тээврийн Ховд” ХХК нь 2007 оноос Ховд аймагт хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн туршлагатай хамт олон төдийгүй оны бүтээлч байгууллагаар шалгарч байжээ. 2020 оны байдлаар том оврын 20 автобусаар Ховд-Улаанбаатар-Ховдын чиглэлд иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд тус компанийн охин компани болох “ЗТ ойл” ШТС-аараа евро5 стандартын чанартай дизель шатахуунаар тээвэрчдэд үйлчилдэг юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...