Sunday, November 24, 2024

УОК, НОК-ын хамтарсан шуурхай хуралдаан боллоо

Date:

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын хамтарсан шуурхай хуралдаан Хангарди ордны хурлын зааланд цахим хэлбэрээр өнөөдөр боллоо. Тус хуралд Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон бусад албаны хүмүүс оролцлоо. Хурлаар Нийслэлийн Онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй ажлыг дүгнэн, санал солилцож тодорхой үүрэг чиглэлийг УОК-ын дарга Я.Содбаатар Нийслэлийн онцгой комисст өглөө. 

Нийслэлийн онцгой комиссоос 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс хойш халдварын голомтын 119 цэгт халдвар хамгааллын дэглэм сахиулах, халдваргүйжүүлэлт хийж ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд хязгаарлалтын дэглэмийг сахиулах чиглэлд Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт болон Дотоод хэргийн их сургуулийн сонсогч нар буюу нийт 16907 алба хаагч хяналт тавин ажиллаж байгааг Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

Хурлын үеэр Баянзүрх, Баянгол дүүргийн Засаг дарга нар коронавирусийн тархалтын үед үүссэн нөхцөл байдал, нутаг дэвсгэрийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлыг танилцуулав. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат “Ойрын өдрүүдэд цаг агаарын байдал -10 градусаас бууна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагаас өгч буй зөвлөмжөөр агаарын хэм -10 градусаас бага байх үед ариутгал, халдваргүйтгэлийг онцгойлон анхаарах шаардлагатай байдаг. Тиймээс дүүргүүд дулааны улиралд хийх урьдчилсан ариутгал халдваргүйтгэлийн  бэлтгэл ажлыг одооноос хангах шаардлагатай байна. Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүд нүхэн жорлонгийн ариутгал халдваргүйтгэлд онцгойлон арга хэмжээ авч ажиллах шаардлагатай” хэмээв.

Эрүүл мэндийн яамны сайд Т.Мөнхсайхан “Нийслэлийн хэмжээнд хэд, хэдэн дүүрэгт  ПГУ (PCR) шинжилгээ авах цэгийг шинээр байгуулсан. Цаашид шинжилгээ авах,  цэгүүдийн үйл ажиллагааг зохион байгуулалттай явуулах, шинжилгээ авахдаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллахад онцгойлон  анхаарах хэрэгтэй. Энэ асуудалд мэргэжлийн хяналтын газар эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай” гэж хэллээ.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар төрийн шийдвэрийг бүрэн хэрэгжүүлж, шаардлагыг өндөржүүлэн ажиллах, Эрүүл мэндийн яамны сайдын хөндсөн асуудлыг ажил хэрэгтээ тусгаж ажиллахыг үүрэг болгов. Мөн УОК-ын дарга Я.Содбаатар нийслэлийн хэмжээнд QR код ашиглалтыг сайжруулах, нийслэлээс Ажлын хэсэг байгуулж орон сууцуудын агааржуулалт, бохирын системд ариутгал халдваргүйтгэлтэй холбоотой дүгнэлт гаргуулах, аж ахуйн нэгж, байгууллагуудын  хариуцлагыг өндөржүүлэх чиглэлд анхаарч, мэдээллээр хангахыг үүрэг болголоо.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй  харилцах хэлтэс 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...