Коронавируст “Ковид-19” цар тахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах үүднээс нийслэлийн дүүргүүдэд PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори байгуулагдаж байна. Энэ хүрээнд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв молекул биологийн лабораторитой болжээ. УГ лаборатори нь 24 цагийн хугацаанд 2000 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай бөгөөд дүүргийн иргэдийг цаг алдалгүй шинжилгээнд хамруулж, “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх боломжтой болсноор шаардлагатай тохиолдолд хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх боломж бүрдэж байна.
Баянгол дүүрэг PCR шинжилгээний лабораторитой боллоо
Date: