Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хорооны 1-17 дугаар байруудад 2021 оны нэгдүгээр сарын 14-15-ны хооронд хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэм тогтоож, нийт 5023 иргэнийг тандах, илрүүлэх PCR шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээнд хамрагдсан иргэдийн хариу бүгд сөрөг гарч, халдварын шинэ тохиолдол илэрсэнгүй. Тус шинжилгээг нэгдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт голомтлон гарсан коронавируст “Ковид-19” халдварын тандалт судалгааг амжилттай хийж, тархалтыг хумьж чадсан байна.
Уг тандалт, илрүүлгийн ажилд дүүргийн эрүүл мэндийн байгууллагын 155 ажилтан, мөн цагдаа, онцгой байдлын алба хаагчид оролцон үүрэг гүйцэтгэжээ. Тандалт, илрүүлгийн шинжилгээнд иргэд идэвхтэй хамрагджээ.