Monday, November 25, 2024

Баянзүрх дүүргийн ТҮК-ийн зургаан ажилтнаас коронавирус илэрчээ

Date:

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнгөрсөн 24 цагийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 15-нд нийт 18487 сорьцод шинжилгээ хийхэд 21 хүнээс “СOVID-19” илэрчээ. Үүний дөрвөн тохиолдол нь “Ачтан” эмнэлгийн голомттой гэр бүлийн хүмүүсээс илэрсэн бол Баянзүрх дүүргийн ТҮК-ийн 54 ажилтанд шинжилгээ хийхэд зургаан ажилтнаас вирус илэрсэн байна. Мөн Баянзүрх дүүргийн 17 хороонд өргөжүүлсэн тандалтаар шинжилгээ хийхэд зургаан хүнээс вирус илэрчээ. Үлдсэн хүмүүс батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт хотод батлагдсан тохиолдол 685 болжээ. Энэ хугацаанд орон нутагт нэмж халдвар бүртгэгдээгүй байна. Улсын хэмжээнд багц өвчлөлийн тохиолдол 1011 болж, сүүлийн 24 цагт Цэргийн төв эмнэлгээс 20, ХӨСҮТ-ээс 10 хүн эдгэрч, гаран, дараагийн хяналтад шилжсэн байна. Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1512 болсон. Үүнээс 909 хүн  эдгэрээд байгаа аж.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 592 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд хоёр , хүнд 13, хүндэвтэр 127, хөнгөн 527 хүн эмчлэгдэж байна.

ХӨСҮТ-д 255 хүн эмчлүүлж байгаа бөгөөд маш хүнд хүн нэг байгаа бол Цэргийн  төв эмнэлэгт 117 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд хүн нэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт долоон хүн эмчлүүлж байгаа бол Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 220 хүн эмчлүүлж байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...