Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэдийг техникийн хяналтын үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа юм. Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн үнэ тарифын хувьд суудлын машин 22.000, ачааны машин болон автобус 33.000, мотоцикл, чиргүүл 11.000 төгрөг байна. Техникийн хяналтын төвүүд ажлын өдрүүдэд 08.30-20:30, бямба, ням гарагуудад 09:00-19:00 цагийн хооронд ажиллаж байна.
Ташрамд сонирхуулахад, 2021 оны нэгдүгээр сарын 11-ны өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 1.138.139 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүнээс, дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 284.987, бензин хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 732.790, хийн хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 24.229, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 370, баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл 577.123, зүүн гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл 437.437 байна.