Sunday, November 24, 2024

Зам, тээврийн салбарын шагнал олголт цахим хэлбэрт шилжжээ

Date:

Зам, тээврийн хөгжлийн яам зам, тээврийн салбарт 2021 оныг “Техник, технологийн шинэчлэл, цахим шилжилтийн жил” болгон зарласан. Үүнтэй уялдуулан зам, тээврийн салбарын шагналд нэр дэвшүүлэх, олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлжээ.

Зам, тээврийн салбарын болон яамны шагналаар шагнуулахаар жилд дунджаар 3500 орчим иргэдийн материалыг хүлээн авч хариу өгдөг бөгөөд энэ үйлчилгээг үзүүлэхэд цаг хугацаа ихээхэн зарцуулдаг байна.

Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 134 дүгээр тушаалаар батлагдсан “Зам, тээврийн салбарын шагнал олгох журам”, мөн салбарын шагнал авахад бүрдүүлэх материалын жагсаалтыг байгууллагын цахим хуудсанд байршуулсан боловч материалын бүрдүүлэлт дутуу, шаардлага хангахгүй нэр дэвшигчийн материалыг ирүүлэх, мөн шагналд нэр дэвшигчийн шагнуулах хүсэлт шийдэгдсэн эсэх талаар байгуулага, аж ахуй нэгжээс олон дахин асуух явдал үргэлж гардаг аж.

Харин нэр дэвшигчийн материалыг онлайнаар хүлээн авах үйлчилгээг нэвтрүүлж шагналын өргөдөл шийдэгдсэн талаарх мэдээллийг түргэн шуурхай, харилцагчийн цахим шуудан, гар утсанд илгээх боломж бүхий онлайн удирдлагын програм хангамжийг нэвтрүүлснээр Зам, тээврийн салбарын шагнал горилогчдын мэдээллийн сан бий болгох, шагналын өргөдөл хүлээн авч шийдвэрлэх явцыг шуурхай болгох, шагнал горилогчдод хариуг хурдан хүргүүлж, эргэх холбоог сайжруулах, шагналын мэдээллийн сангийн өгөгдлүүд дээр дата анализ хийж шийдвэр гаргалтын түвшинд ашиглах зэрэг давуу талууд бий болох юм.

Дашрамд сонирхуулахад, салбарын шагналаар шагнуулах хүсэлтэй иргэд, харилцагч байгууллага http://www.award.mrtd.gov.mn хаягаар бүртгүүлэх бөгөөд шагналын болзол, шаардлага, бүрдүүлэх материалыг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/50 тоот тушаалаар батлагдсан “Зам, тээврийн салбарын албан хаагчдад шагнал олгох журам”-аас https://mrtd.gov.mn/i/357 харж болох юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...