Sunday, November 24, 2024

Их аварга Какүрюү М.Ананд зодог тайлахгүйн тулд хичээж байна

Date:

Их аварга Какүрюү М.Ананд шинэ оны эхний башёд амжилттай барилдахаар хичээж, бэлтгэлээ базааж байгаа ажээ. Тэрбээр өнгөрсөн даваа гараг буюу 28-ны өдөр 2020 оны сүүлчийн бэлтгэлээ хийжээ. Сүүлийн гурван удаагийн башёг дундаас нь орхихоос өөр аргагүй байдалд хүргэсэн олон бэртэл гэмтлийг тэрбээр даван туулах болно гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.

Японы иргэншилтэй болсноосоо хойш эхний башёдоо энэ сард зодоглох гэж буй Их аварга Какүрюү М.Ананд нэгдүгээр сарын 10-нд эхлэн башёд бэлтгэхийн тулд асар их хичээж, хөлсөө дуслуулан бэлтгэлээ хийж байгаа гэж түүний дэвжээний багш Мичиноку хэлжээ. Тэрбээр “Энэ удаагийн башёд тэр өрсөлдөх нь тодорхой. Тэр одоо хүртэл бэртэлтэй байгаа тул бид түүний нөхцөл байдлыг эцсийн мөч хүртэл хянах болно” хэмээсэн байна.

Нуруу болон тохойн гэмтлүүд нь Их аварга Какүрюү М.Анандыг гурван башё дараалан өнжихөд хүргэсэн. Хакүхо Их аваргын хамт тэрбээр өнгөрсөн сард Ёкозүнагийн зөвлөлдөх зөвлөлөөс энэ хэвээр байвал зодог тайлах “анхааруулга” авсан нь хатуу сануулга болсон. Эдүгээ 35 настай Их аварга Какүрюүгийн хувьд зодог тайлахад эрт байгаа тул ийнхүү бэлтгэлээ тун чамбай бас болгоомжтой хийж байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...