Monday, November 25, 2024

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг 2020 оны хамгийн шилдэг сүмочоор нэрлэжээ

Date:

Улиран одсон 2020 он Японы мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх сорилтоор дүүрэн байв. “COVID-19” цар тахлын халдварын улмаас 28 настай сүмоч Шобуши нас барсан, түүхэнд анх удаа үзэгчгүй башё болсон, тавдугаар сарын тэмцээн цуцлагдсан зэргийг дурдаж болно.

Өнгөрсөн жил сүмогийн дохёо дээр монгол сүмоч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түүхэн амжилт үзүүлж, оны онцлох рикиши болжээ. Их аваргууд бэртэл гэмтлийн улмаас хэд хэдэн башё өнжсөн ч озэки Такакейшо, Шодай нар Тэрүнофүжигийн өмнө бичигдэж чадсангүй. Нэгэн цагт озэки цол хүртэж асан Тэрүнофүжи хүнд гэмтэл, аюулт өвчнийг даван туулж дээд зиндаанд эргэж ирсэн нь сүмогийн бүх цаг үеийн гайхалтай тохиолдлуудын нэг болжээ.

Тэрүнофүжи сүмогийн доороосоо хоёр дахь зиндаанд жил гаруй барилдсан ч 2020 оны нэгдүгээр жюүрёод дэвшин, улмаар долоодугаар сарын башёд дээд зиндаанд барилдан түрүүлсэн юм. Ийнхүү тэрбээр өвдгөндөө хүнд бэртэл авсан ч сүмогийн хатуу ширүүн шалгуурыг даван туулж, цаашид амжилттай барилдаж чадах болов уу гэсэн фэнүүдийнхээ бүхий л эргэлзээг арилгасан юм. Сүүлийн таван башёдоо 13-аас дээш давсан энэхүү аварга монгол хүн 2020 онд үнэхээр гайхалтай байсан хэмээн Японы хэвлэлд бичжээ.

Түүнчлэн Тэрүнофүжи өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын башёд түрүүлэх хэмжээнд өрсөлдөн, нэмэлт барилдаанаар ялагдсан бөгөөд гэно шо буюу техниктэй бөхийн шагналыг хүртэн, сэкивакэ цолонд хүрээд буй. Түүнийг 2021 оны эхний хагаст озэки цолоо эргүүлэн авч магадгүй хэмээн сүмогийн мэргэжилтнүүд таааглаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...