Sunday, November 24, 2024

Баянгол дүүрэг “Шуурхай баг” гарган, зорилтот бүлгийн иргэддээ гэрт нь хүнсний багц хүргүүлж байна

Date:

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед хоол хүнсний хомсдолд орох эрсдэлтэй зорилтот бүлгийн иргэдийн нөхцөл байдалтай танилцсаны үндсэн дээр “Шуурхай баг” томилон, хоол хүнс нэн шаардлагатай айл өрхүүдэд гэрт нь хүнсний багц хүргүүлж байна.

Тодруулбал, хүнсний багц авах хүсэлтэй 500 орчим иргэн дүүргийн “Иргэдэд үйлчлэх төв”-ийн 1800-1212 лавлах утсанд хандсан аж. Энэ дагуу Баянгол дүүргийн  ЗДТГ-ын дэргэдэх хүнсний багц түгээх “Шуурхай баг” Нийгмийн хөгжлийн хэлтсээс гаргасан судалгаан дээр үндэслэн нийт 25 хорооны 200 орчим өрхөд гэрээр очиж, халдвар хамгааллын дэглэмийг сахин, хүнсний багцын дэмжлэг үзүүлжээ.

Иргэдийн зүгээс цар тахлын үед дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаа дүүргийн удирдлагуудад баярлаж, талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...