Sunday, November 24, 2024

“Бусан хотын эрүүл мэндийн аялал жуулчлал” сэдэвт Солонгос, Монголын хамтарсан онлайн хурал болно

Date:

БНСУ-ын Бусан хотын захиргаа нь  2018 онд Бусан хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих Монгол Улс дахь төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж буй бөгөөд тус байгууллагаар дамжуулан БНСУ-ын Бусан хот болон Монгол Улсын эрүүл мэнд болон аялал жуулчлалын салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ бодлогынхоо хүрээнд аялал жуулчлалын салбарт Бусан чиглэлтэй аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлж буй Монгол аяллын байгууллагын үйл ажиллагааг дэмжин Бусан хотын аялал жуулчлалтай танилцуулах маркетингийн аялалд хамруулах, Бусан хотын аялал жуулчлалын олон улсын хурал семинар оролцуулах болон гаргасан аяллын бүтээгдэхүүнийг дэмжин ажиллаж байна.

Мөн эрүүл мэндийн салбарт хоёр хотын эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Монгол эмнэлгийн байгууллагатай хамтран сайн үйлсийн аян, эмч солилцооны хөтөлбөр болон Бусан хотод үнэгүй эмчилгээнд хамруулах хөтөлбөр зэргийг хэрэгжүүлэхээс гадна Бусан хотын эрүүл мэндийн үйл ажиллагаатай танилцах аялал болон хурал семинарыг зохион байгуулж ирсэн байна. 

2020 оны 12-р сарын 28-ны өдөр Бусан хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих Монгол Улс дахь төлөөлөгчийн газар нь Бусан хотын эрүүл мэндийн аялал жуулчлал сэдэвт Солонгос Монголын хамтарсан хурлыг зохион байгуулж буй бөгөөд энэхүү хурал нь “COVID-19” дэлхий нийтэд тархан хөл хорио тогтоосонтой холбоотой  Zoom сүлжээг ашиглан онлайн байдлаар явагдах аж.  

Тус онлайн хуралд Монгол талаас  эмч мэргэжилтэн, эмнэлгийн байгууллага, эрүүл мэндийн аялал жуулчлалын агентлагууд оролцох бөгөөд БНСУ-ын Бусан хотоос нуруу нугас үе мөчний Гандун эмнэлэг, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн Mediwomen эмнэлэг болон kim byoung Joon Ledas венийн судасны өргөсөлийн эмнэлэг  оролцож мэс засах техник  технологио танилцуулан  Бусан хот болон  Улаанбаатар хот цаашлаад хоёр улсын эрүүл мэндийн салбар хооронд туршлага солилцох цаашид хамтран ажиллахтай холбогдуулан санал бодлоо солилцоно.

Энэхүү арга хэмжээ нь хоёр хотын хамтын ажиллагаа, итгэлцлэлийг нэмэгдүүлж цаашид онлайн хурал семинарыг тогтмол зохион байгуулах бололцоог нээхээс гадна олон талт арга хэмжээгээр дамжуулан “COVID-19”–ийн  дараах хоёр хотын хамтын ажиллагааны төвшинг нэг шат ахиулна гэдэгт итгэлтэй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...