Sunday, November 24, 2024

Д.Батмөнх: Мал тооллого орон даяар хэвийн явагдаж байна

Date:

Монгол орон даяар мал тооллогыг жил бүрийн 12 дугаар сард зохион байгуулдаг. Тус тооллого нь тэжээвэр амьтдын өсөлт бууралт, сүргийн бүтцэд гарч буй өөрчлөлт, мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бодит хэмжээг тооцож тодорхойлох,  зорилготой юм. Энэ жилийн хувьд мал тооллогын ажил 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эхэлсэн бөгөөд хэвийн явагдаж байна гэж албаныхан мэдээллээ.

Тодруулбал, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх хэлэхдээ “Мал тооллогын ажил улс орон даяар эхэлсэн. Коронавирус цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор  эрүүл ахуй, ариутгалын дүрэм журмыг чанд баримталж, мал тооллогыг 2020 онд багтаан зохион байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн байгаа. ХХААХҮЯ болон  Үндэсний статистикийн хорооноос мал, амьтны тооллоготой холбоотой заавар зөвлөмжүүдийг орон нутагт хүргүүлсэн байгаа. 2021 оны эхээр мал тооллогын эхний ажлын урьдчилсан дүн гарна” гэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...