Friday, April 18, 2025

Шинэ жилийн топ дуу 232 жилийн өмнө зохиогджээ

Date:

“Daily Herald” сонин оны сүүлийн долоо хоногийг угтан шинэ жилийн топ 10 дууг шалгаруулдаг уламжлалтай. Бүх цаг үеийн шинэ жилийн дуунуудын шилдэг 10-ын жагсаалтыг Мэрайя Кэригийн дуулсан “Auld Lang Syne” дуу хэдэнтээ тэргүүлсэн ажээ. Энэ дууны шүлгийг XVIII зууны Шотландын их яруу найрагч Роберт Бёрнс бичсэн гэдэг. 1788 онд зохиогдсон энэхүү дуу 230 гаруй жилийн турш дуулагдаж буй юм. Эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч яруу найрагч Роберт Бёрнс Шотланд ардын “Can Ye Labour Lea” хэмээх дуунаас сэдэвлэн “Auld Lang Syne” дуугаа зохиосон ажээ. Ардын дуугаа цуглуулан, судалж, бас шинэчлэн баяжуулж, уран бүтээлдээ тусгаж асан нэрт яруу найрагчийн бүтээл ийнхүү зуун зуун дамнан шинэ жилийн торгон агшинд хүмүүн  төрөлхтний сэтгэлийг хөглөн эгшиглэсээр байгаа билээ. “Auld Lang Syne” дууг эдүгээ цагт амилуулан буй алдарт дуучин Мэрайя Кэригийн хувьд өмнө нь “All I want for Chrismas is you” дуугаараа биллбоардыг хэдэнтээ тэргүүлж байсан юм. Мөн түүний дуулсан “When Chrismas comes” дуу дэлхийн олон улс оронд шинэ жилийг угтан эгшиглэдэг билээ.

Шотландын их яруу найрагч Роберт Бёрнс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...