Sunday, November 24, 2024

Авто тээврийн салбарынхны “Өвөлд бид бэлэн” өдөрлөг болжээ

Date:

Зам, тээврийн салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Авто тээврийн үндэсний төвийн захирлын 2020 оны долдугаар сарын 10-ны өдрийн А/179 тоот тушаалаар “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах” ажлын хэсэг байгуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 16 багц ажлыг хийж гүйцэтгэж байна. Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайдын 2020 оны есдүгээр сарын 08-ны өдрийн удирдамж, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2020 оны наймдугаар сарын 13-ний өдрийн удирдамжийн дагуу Хот хоорондын болон орон нутгийн нийт 62 аж ахуйн нэгж байгууллагаас 62 аж ахуйн нэгж байгууллага бүрэн хамрагдсан бөгөөд 98,3 хувийн гүйцэтгэлтэй өвөлжилтийн бэлэн байдлыг хангуулан “ӨВӨЛД БИД БЭЛЭН” өдөрлөгөө 2020 оны аравдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсан байна.

Уг өдөрлөгөөр тээвэрлэлтийн үед голлон гардаг техникийн гэмтэл болох хий нум солих тэмцээнийг жолооч нарын дунд зохион байгуулж, мөн зам тээврийн осол саатлын үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, тээвэрлэлтийн үед эмийн санд зайлшгүй байх шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг таниулах үзүүлэх сургалтыг “103” яаралтай тусламжийн газартай хамтран зохион байгуулж, мэргэшсэн жолоочийн шалгалтыг авах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулснаараа онцлог болсон аж. Мөн “Хараацайн жигүүр” ХХК-д цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд нийгмийн хариуцлагын хүрээнд тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагад туслан иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд сэтгэл, хүч хөдөлмөрөө гарган ажилласанд талархал илэрхийлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...