Улсын онцгой комиссын 2020 арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 12, Зам, тээврийн хөгжлийн сайдын А/214 дугаар тушаалыг тус тус үндэслэн 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс 14-ний өдрийг дуусталх хугацаанд хот хоорондын нийтийн тээвэрлэлт болон мэргэшсэн жолоочийн шалгалтын үйл ажиллагааг зогсоосон байна. Мөн хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн урьдчилан зорчих тасалбар захиалсан иргэдийн тасалбарын үнийг шимтгэлгүйгээр онлайн, салбар төвүүдээр түргэн шуурхай буцаан олгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Зорчих тасалбар худалдан авсан иргэдийн тасалбарыг шимтгэлгүйгээр буцаан олгох эсхүл тасалбарыг дараа ашиглах байдлаар зохицуулах тул иргэд, зорчигчид сандарч тэвдэхгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг дагахыг Авто тээврийн үндэсний төвөөс зөвлөж байна.