Friday, April 18, 2025

Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ өнөөдрийн 13:50 цагт бүрэн зогсчээ

Date:

“Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолоор Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020.11.17-ны өдрийн 06:00 цаг хүртэл хязгаарлаад байгаа.

УОК-ын тогтоол гарах үед буюу 2020.11.11-ний өдөр 03:00 цагийн байдлаар УБ-Орон нутаг чиглэлд 21 тээврийн хэрэгслээр 735 зорчигч, Орон нутгаас -УБ чиглэлд 22 тээврийн хэрэгслээр 770 зорчигч явж байсныг Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг фэйсбүүк худсаараа дамжуулан мэдээллээ.

Мөн “2020.11.11-ний УОК-ын 12 дугаар тогтоол, Зам, тээврийн хөгжлийн сайдын А/214 дугаар тушаалыг тус тус үндэслэн Улаанбаатар хотоос гарах хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд тасалбарын үнийг шимтгэлгүйгээр буцаан олгох, хойшлуулах ажлыг зохион байгуулсан.

2020.11.12-ны өдөр орон нутгаас – Улаанбаатар хотын чиглэлд 24 чиглэлийн 58 тээврийн хэрэгслээр 1,464 зорчигч тээвэрлэлтэд гарсан. Улиастай-Улаанбаатар чиглэлд 2020.11.11-ний өдрийн 18:00 цагт 13 зорчигчтой тээвэрлэлтэд гарсан тээврийн хэрэгсэл 13:50 цагт Улаанбаатар хотод ирсэн. Үүгээр хот хоорондын тээвэр дуусаж зогссон байна” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...