Thursday, April 10, 2025

Мал эмнэлгийн хяналтын нэгдсэн систем бий болгоно

Date:

Махны хомсдол, үнийн хөөрөгдөл нь нийлүүлэлтээс шууд хамааралтай. Тиймээс махны нийлүүлэлтийг цахим системд холбож эхний цэгээс эцсийн цэг хүртэл хянах сүлжээг бий болгожээ. Мал эмнэлгийн нэгдсэн системийг сайжруулснаар шууд хяналтын системийг бий болгож байгаа аж. Өөрөөр хэлбэл сум, аймгаас гараад Улаанбаатарын товчоон дээр ирэх, товчооноос зах худалдааны төвүүд рүү нийлүүлэх гэсэн маршрутыг бүрэн хянаж махыг хэт их хэмжээгээр тодорхой хүмүүст нөөцлүүлэхгүй байх, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, үнийн хөөрөгдөл гаргахгүй байхад гол түлхэц болно гэж үзжээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хамтарч ийнхүү махны нийлүүлэлтийн цахим системийг бий болгохоор ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ц.Гантулга: Олигархижсан төрийг засаж залруулахын тулд ардчиллын төлөөх намууд нэгдэх хэрэгтэй

Ард түмнээс бодитой дэмжлэг авч, өөрийн үзэл баримтлал, үйл...

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн явцыг Засгийн газрын хуралдаан...

Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй...