Sunday, November 24, 2024

Орон нутаг буцах иргэд онлайнаар тасалбараа захиална

Date:

Орон нутаг руу буцах иргэдийн шинжилгээнд хамрагдах хүсэлтийг 119.mn-д бүртгэж эхэллээ

Улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор орон нутгийн иргэд Улаанбаатар хотод гацаад буй. Тэднийг арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэлээс гаргана гэж Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдааны үеэр Шадар сайд Я.Содбаатар мэдэгдсэн.

Гэртээ харих хүсэлтэй иргэдийг коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд заавал хамруулах ёстой бөгөөд шинжилгээнд хамруулах бүртгэл эхэлжээ. Тодруулбал орон нутгийн иргэдийг http://119.mn сайтын мэдээллийн санд бүртгэн тодорхой асуумж авч, шинжилгээнд хамруулж, хариу нь сөрөг гарсны дараа буцаах аж. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд сахиж, бусад аймагт халдварын голомт үүсгэхгүй байх чиглэлээр бүх арга хэмжээг авна хэмээн албаныхан хэлсэн.

Ийнхүү шинжилгээний хариу сөрөг гарсан иргэд Автотээврийн үндэсний төвийн http://Eticket.transdep.mn сайтад онлайн тасалбар захиалж, зорчих боломж бүрдэх юм.

Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...