Friday, April 11, 2025

Сумдын мал эмнэлгийн тасгуудад дотоод хяналт шалгалт хийжээ

Date:

Төр засгийн болон орон нутгийн бодлого шийдвэрийн хяналт, байгууллагын хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийж, зөвлөн туслах замаар бодлогын баримт бичиг, холбогдох хууль тогтоомж тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн үр өгөөжийг нэмэгдүүлэх, албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Дотоод хяналт шалгалтын ажлын хэсэг” Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2020 оны А/07 дугаар тушаалаар байгуулагдан ажиллаж байна.

Мал эмнэлгийн газрын дотоод хяналт шалгалтын ажлын хэсгийн ахлагч Захиргаа, санхүүгийн албаны дарга Г.Мөнхсарнай Айраг, Даланжаргалан, Хөвсгөл, Хатанбулаг, Замын-Үүд, Өргөн, Сайншанд сумдын мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангав. Мөн Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын нэрэмжит улсын үзлэгт бэлтгэж мал эмнэлгийн тасгуудад гадна хаяг, мэдээллийн самбар олгож, ерөнхий газраас хүлээлгэн өгсөн тавилга, техник тоног, төхөөрөмжийн ашиглалт хамгаалалтын байдалтай танилцаж ажиллалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ц.Гантулга: Олигархижсан төрийг засаж залруулахын тулд ардчиллын төлөөх намууд нэгдэх хэрэгтэй

Ард түмнээс бодитой дэмжлэг авч, өөрийн үзэл баримтлал, үйл...

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн явцыг Засгийн газрын хуралдаан...

Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй...