Friday, November 22, 2024

Нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг буцаана гэдэг худлаа мэдээлэл

Date:

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж цар тахлын нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг нар мэдээлэл өглөө.

Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар хоёр хүний шинжилгээ эерэг буюу коронавирусийн халдвартай гэж гарсан байна. Гэхдээ уг хоёр хүний PCR шинжилгээний хариу өнөөдөр 17 цагт гарах юм байна. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан түргэвчилсэн шинжилгээний хариу PCR шинжилгээгээр үгүйсгэгдэх магадлалтай гэдгийг Улсын онцгой комиссын хуралдаан дээр хэлжээ. Тухайлбал, Дархан-Уул аймагт 4500 хүнээс түргэвчилсэн шинжилгээ авахад долоон хүний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гараад PCR сорьцын шинжилгээ авч үзэхэд сөрөг буюу халдваргүй гэдэг нь нотлогдсон байна.

Хэвлэл мэдээллээр хөдөө орон нутгаас Улаанбаатарт ирээд гацсан байгаа иргэдийн энэ сарын 18-нд зохион байгуулалттайгаар буцаана гэдэг мэдээлэл гарсан. Энэ бол ташаа мэдээлэл болохыг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг онцоллоо. Одоогоор ийм шийдвэр гараагүй бөгөөд дам болон шууд бүх хавьтлыг олж тодруулан шинжилж дуустал ямар ч хөдөлгөөн хийгдэхгүй бөгөөд нийслэл болон 21 аймаг орох гарах бүх хөдөлгөөнийг хаагаад байгааг анхаарууллаа.

Түүнчлэн УИХ-ын даргын зөвлөлд Улсын онцгой комиссын дарга бөгөөд Шадар сайд Я.Содбаатар мэдээллийн нэг цонхны асуудлыг тавьжээ. УИХ, Засгийн газрын гишүүдын жиргээ болон постуудыг хэвлэл мэдээллээр эх сурвалж болгон түгээж байгаа тул Улсын онцгой комиссын гишүүн биш хүн, хувь улстөрчид, УИХ-ын гишүүд цар тахлын хариу арга хэмжээтэй холбоотой бүрэн бус мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх талаар шат шатанд анхаарахыг үүрэг чиглэл болгож, бүх гишүүдэд албан тоот хүргүүлэхээр болжээ.

Ерөнхий сайд, Шадар сайдын зүгээс “Энх саран” сувилал дээр хууль тогтомж зөрчигдсөн эсэхийг шалгаж тогтоох үүрэг чиглэл өгөгдсөний дагуу уг ажлын явцыг Улсын онцгой комиссын хурлаар хэлэлцжээ. Түүнчлэн нийслэлд түгээгдэж байгаа нөөцийн махны асуудлыг ярилцсан байна. Цар тахалтай холбоотойгоор нөөцийн махыг намар гаргаж худалдаалж байгаа бөгөөд нийслэлд 15 цэгээр борлуулж буй. Үүнийг хүнсний дэлгүүрүүдээр түгээх ажлын бэлтгэлийг хангахыг нийслэлийн удирдлагуудад Шадар сайдын зүгээс үүрэг болгожээ. Мөн борлуулж байгаа цэгүүдийг нэмэгдүүлэх талаар ярилцсан байна.

Хуурамч, баталгаагүй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр удаа дараа гаргаж байгаа тул энэ асуудал дээр хатуу хяналт тавихыг ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон хуурамч мэдээлэлтэй тэмцэх нэгжийнхэнд үүрэг болгожээ. Цар тахал, гамшгийн үед нийгмийг айдаст автуулсан, бусдын нэр төрд халдсан мэдээллийг нягтлалгүй түгээх нь хор хөнөөлтэй гэж үзсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...