Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газраас Мал эмнэлгийн Ерөнхий газар, Аймгийн Онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн нийтийн эзэмшлийн зам талбай, томоохон зах худалдааны төвийн гадна талбайн 1,343,910 мянган метр квадрат талбайд халдваргүйтгэлийг хоёр ариутгалын бүлэг хийж гүйцэтгэсэн байна. Дээрх ажилд Мал эмнэлгийн ерөнхий газраас дэмжлэг үзүүлж 50 кг ариутгалын бодис, 100ширхэг халдвар хамгааллын хувцасны иж бүрдэлийг ирүүлжээ.
Зам талбай, худалдааны төвүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ
Date: