Monday, November 25, 2024

В.Путин төрийн албан хаагчид давхар иргэншилтэй байхыг хориглосон хуулийн төсөл санаачилжээ

Date:

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин төрийн болон хотын албан хаагчдад хоёр дахь иргэншилтэй байхыг хориглох тухай хуулийн төслийг Төрийн Думд өргөн барьжээ. Энэ тухай РИА Новости агентлаг мэдээлсэн байна.

Энэхүү хууль батлагдах юм бол төрийн албан хаагчид ОХУ-ын иргэний харьяалал дуусгавар болж, гадаадад оршин суух эрхийг баталгаажуулсан өөр баримт бичиг авснаа мэдээлэх шаардлагатай болно. Тайлбар тэмдэглэлд ОХУ-ын холбооны хууль тогтоомж эсвэл олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол төрийн нууцтай танилцах шаардлагатай албан тушаалтны тухай ярьж байгааг тэмдэглэжээ.

Үүнтэй зэрэгцүүлэн В.Путин өөр нэг хуулийн төслийг өргөн барьжээ. Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай уг хуулийн төсөлд зааснаар төрийн байгууллага эсвэл нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтнууд ОХУ-ын харьяалалгүй, эсвэл гадаадын иргэншил, харьяалалгүй, оршин суух зөвшөөрөлтэй эсэхээ ажил олгогчдоо заавал мэдэгдэх үүрэгтэй юм байна. Түүнчлэн, ОХУ-ын иргэний харьяаллаас гарвал энэ талаараа бичгээр мэдэгдэх ёстой. Энэ тохиолдолд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалтыг хуульчлахаар болжээ.


ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...