Tuesday, November 26, 2024

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэмэлт барилдаанд өвдөг шороодож, түрүүлэх боломжоо алдав

Date:

Японы мэргэжлийн сүмогийн кюүшюү башё өндөрлөлөө. Башёгийн 15 дахь өдөр эзэн хааны цомын төлөө озэки Такакейшо, комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар өрсөлдөв. Хоёр бөхийн хувьд Такакейшо давбал шууд түрүүлэх, Тэрүнофүжи давбал нэмэлт барилдаанаар түрүү бөхийг тодруулах байсан юм. Ингээд барилдаан эхлэхэд Тэрүнофүжи илүүрхэн давснаар хоёр бөх адилхан 13 даваа, хоёр унаатай болж нэмэлт барилдаан хийсэн юм. Нэмэлт барилдаанд Тэрүнофүжи өрсөлдөгчөөсөө ялимгүй хоцорч боссоноор барьц алдаж, өвдөг шороодлоо.

Ингэснээр мэргэжлийн сүмогийн дээд зиндааг тэргүүлж барилдсан цорын ганц озэки Такакейшо кюүшюү башёд түрүүллээ. Тэрүнофүжигийн хувьд энэ сард 10-аас дээш давах зорилго тавьж уг зорилгодоо хүрсэн төдийгүй түрүүлэх өрсөлдөөнд орсондоо сэтгэл хангалуун байгаагаа хэлжээ. Гэхдээ нэмэлт барилдааны хувьд түүнд давах боломж байсан ч түрүүлж босож чадаагүйдээ жаахан харамссан гэнэ. Ирэх оны нэгдүгээр сарын башёд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкивакэ цолтой барилдах нь тодорхой болж байгаа юм.

Сонирхуулахад, жюүрёо зиндаанд мөн түрүү байрын төлөө нэмэлт барилдаан болсон бөгөөд мөн монгол сүмоч энэ өрсөлдөөнд оржээ. Тодруулбал, жюүрёогийн 10-т эрэмбэлэгдсэн Кёокшюүхо Т.Эрдэнэбаатар жюүрёогийн хоёр дахь бөх Мидорифүжитэй даваа, унаа тэнцэн нэмэлт барилдаан хийсэн боловч өвдөг шороодсон байна.

Дээд зиндаанд барилдсан бусад монгол бөхчүүдийн хувьд Тамаваши Б.Мөнх-Оргил, Чоёоношома Г.Мөнхсайхан, Ичиножо А.Ичинноров нар найм даван 50 хувийн амжилтаа үзүүлсэн бол Хоошорюү С.Бямбасүрэн, Кирибаяма Б.Лхагвасүрэн нар 50 хувийн амжилт үзүүлж чадсангүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...