Monday, November 25, 2024

Бүх нийтийн бэлэн байдлын үед иргэдэд хүргэх анхааруулга

Date:

Коронавируст халдварын цар тахлын улмаас улс орон даяар бэлэн байдлын дэглэмд шилжээд байгаатай холбогдуулан иргэд, олон нийтэд дараах анхааруулгыг хүргэж байна.

  • Хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байна.
  • Хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаар гэрээсээ гарсан бол 1 цагийн дотор гэртээ буцаж ирнэ. Зөвхөн гэр бүлийн нэг гишүүн ойролцоох хүнсний дэлгүүрээс хүнсээ худалдаж авна.
  • Хүнсний дэлгүүр эмийн сангаар үйлчлүүлэхдээ хүн хооронд 1.5-2 метрийн зай барина.
  • Иргэд зорчих үедээ иргэний цахим үнэмлэхээ биедээ заавал авч явна.
  • Хөл хорионы хугацаанд зөвхөн ажиллах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн тухайн өдрийн ээлжийн хуваарьтай иргэд алба, амины автомашин, нийтийн тээврээр өглөөний 07.00-10.00, оройн 17.00-20.00 цагт зорчино.
  • Бусад иргэдийн автомашины болон явган хөдөлгөөнийг 24 цагийн турш хориглосон болно.
  • Нийслэлийн онцгой комиссоос иргэний цахим үнэмлэх, QR системд тулгуурлан иргэдийн хөдөлгөөн, автомашины хөдөлгөөнд хяналт тавьж ажиллана.
  • Энэ мэдээллийг ойр орчны болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст түгээнэ үү.

Коронавирусийн халдвартай холбоотой зөвлөгөө, мэдээллийг 119 дугаарын утаснаас авахыг иргэддээ уриалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...